Монгол иргэн шуурганд өртсөн тухай мэдээлэл ирээгүй

Японы Осака муж, Кансай бүсийг дайрсан хүчтэй хар салхины уршгаар 10 хүн нас барж, 229 хүн бэртээд байна. “Жеби” шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн тул онгоцны нислэг, галт тэрэг болон зарим замын хөдөлгөөнийг түр хаасан байна.

Японд манай улсын нийт 7000 гаруй иргэн, үүнээс Кансай бүсэд 300 орчим иргэн оршин суудаг бөгөөд монгол иргэн шуурганд өртсөн гэх мэдээлэл ирээгүйг Осака дахь Ерөнхий консулын газраас мэдэгдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)