Туркийн Элчин сайдын яамны дипломат эрхэнд нь халдсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв

УИХ-ын, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Элчин сайд Ахмет Язал Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг турк сургуулиудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн өнгөрсөн долоодугаар сарын 27-нд Турк улсын иргэн Вэйсел Аксайг саатуулахтай холбоотой өрнөсөн үйл явдалд Туркийн Элчин сайдын яамыг буруутгасан өнгө аястай мэдээлэл нийгэмд цацагдсанд эмзэглэж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын хууль хяналтын байгууллага асуудлыг үнэн зөвөөр шалгаж тогтооно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд 2019 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн талаар санал солилцлоо. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 50 жилийн ойн хүрээнд боловсрол, соёл, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлэх олон ажил байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Уулзалтад БСШУСЯны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Ерөнхий боловсролын газрын дарга Т.НямОчир нар байлцлаа. М.Энх

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (66.181.160.74)

    2018-09-06

    энэ босоо гамбаа биздээ

  • (103.57.93.232)

    2018-09-06

    нямдорж "цагдааг авснаас хойш дан буруу замаар явлаа. одоо зайлаачээ