Ходоодоо эрүүл байлгах долоохон зөвлөгөө

Хүний бүх амьдралыг ходоодоор нь уншиж болно хэмээн мэргэжилтнүүд ярьдаг. Эзнийхээ ядрах, хайхрамжгүй хандахыг ходоод анддаггүй байна. Сэтгэл тавгүйрхвэл чимчигнэж, их идвэл хүндэрч, уухаа хэтрүүлбэл хорсож мэдрэгддэг.  Ерөнхийдөө ходоод нь маш эмзэг, “халамж” шаарддаг эрхтэн юм. Мэдээж, хүссэн амттанаа идэж болох ч дараах долоохон дүрмийг баримтлах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна:

1. Өдөр бүр 400 граммаас багагүй жимс, хүнсний ногоо идэх. Гэхдээ салат болон хоолоо тослог сүүмс, даршилсан бүтээгдэхүүнээр амтлахгүй байх

2. Хэтрүүлж идэхээс зайлсхийх. Хооллохоор сууж байхдаа нэг хоол идээд дараагийнх руугаа орохдоо түр ч болтугай амсхийх, болж өгвөл хөдөлгөөнтэй байх. Өдөрт 3-4 цагийн зайтай 5-6 удаа хооллох нь тохиромжтой байдаг байна.

3. Ууранд болгосон, шарсан мах нь хиам, зайдаснаас илүү сайн шингэдэг.

4. Хоол идэхээсээ 30-40 минутын өмнө аяга буцалсан ус уух нь ходоодны хүчлийн хэвийн болгодог. Харин хоол идэж байхдаа, эсвэл идсэнийхээ дараа шууд юм уух нь сайн биш.

5. Маш сайн зажилж идэх нь чухал. Бүхэл бүхлээр залгих нь ходоодны ачааллыг ихэсгэдэг.

6. Орой унтахаасаа 3-4 цагийн өмнө хоолловол сайн. Цадтал идэнгүүт унтах юм уу биеийн хүчний хүнд ажил хийх нь хортой.

7. Ходоодоо өвдөх, эвгүйцэхтэй эвлэрч болохгүй. Ямар нэгэн зовиур мэдэгдвэл эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. Өвчин дарах эм нь түр зуурын үйлчилгээ үзүүлдэг ч өвчин үүсгэсэн шалтгааныг дардаггүй.
Ходоодны шинжилгээ өгөхийн өмнө юм идэх, тамхи татахыг хориглодог байна.

www.emch.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)