БНХАУ дуунаас хурдан галт тэрэг бүтээж байна

Хятадын сансрын тех­ нологийн корпорац цагт 4000 километр хурдлах хүчин чадалтай дуунаас хурдан галт тэрэг зохион бүтээхээ зарлаад нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэхүү төсөл нь дуунаас хурдан галт тэрэгний зам тээврийн сүлжээ байгуулснаар хүн төрөлхтний зорчих арга хэлбэрийг өөрчлөхөд чиглэсэн. Хятадын сансрын технологийн компани газрын гадаргад зорчих дуунаас хурдан тээврийн системийг санаачлагч бөгөөд АНУ-ын хурдны төмөр замын HTT компани, технологийн “Hyperloop One” групп цагт 1000 километрээс дээш хурдлах хүчин чадалтай галт тэрэг зохион бүтээхээ зарласан. Хятадын инженерүүдийн дуунаас хурдан галт тэргэнд ашиглах технологийн дэвшил нь шинжлэх ухааны салбарынхны анхаарлын төвд байна. АНУ-ын компаниудын ашигласан соронзон дүүжингийн хэлбэр нь галт тэрэг эхлээд дугуйгаараа хурдалж зохих хурд авсны дараа дүүжингээр ажилладаг аж. Харин Хятадын инженерүүд өндөр дулааны хэт дамжуулагч соронзон дүүжингийн аргыг сонгосон тул дугуйгаар хурдлах шаардлагагүй гэнэ. Тус корпорацын мэдээлснээр, магадгүй арилжааны, зах зээлийн арга хэлбэрээр хэт дамжуулагч соронзон дүүжингийн технологи, вакум хоолой ашиглан дуунаас хурдан галт тэргийг газрын гадаргад ойрхон нисгэх гэнэ. Тухайлбал, дуунаас хурдан сансрын нислэгийн технологийг галт тэрэгт ашиглаж, саатуулагчгүй вакум хоолой бүтээн галт тэргийг пуужингийн хурдаар аялуулах юм.

Уг галт тэрэг хурдаа нэмэх, хасах үйл явцыг жирийн хүний бие махбод хүлээн авч чадахуйц хэмжээнд төлөвлөж, зорчигчийн аюулгүй байдал, аяллын тав тухтай байдлыг чухалчлах юм. Төслийн мэргэжилтэн Мо Кай “Энгийн галт тэрэг хурдлах үед хүний бие төдийлөн мэдэрдэггүй. Учир нь, галт тэрэг хурдаа аажмаар нэмж байгаа болохоор анзаардаггүй юм. Харин нисэх онгоц хөөрөхдөө хурдаа огцом нэмдэг нь хүнд мэдрэгддэг атлаа өндрөө авсны дараа нислэгийн хурдыг мэдэрдэггүй. Энэ нь хүний биеийн хурд хүлээн авах мэдрэмж текник хурдаа нэмэх, хасах үйл явцаас шалтгаалдгийг баталж байна. Иймээс бидний төлөвлөж байгаагаар хурдыг аажмаар хүний биеийн хүлээн авч, зохицох хэмжээнд нэмнэ” гэжээ. Дуунаас хурдан галт тэрэгний төслийг цагт 1000, 2000, дараа нь 4000 километр хурдлах чадвартай гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлэх юм. Цагт 1000 километр хурдлах галт тэргийг хот хоорондын тээврийн сүлжээнд ашиглах аж. Томоохон хотыг холбосон цагт 2000 километр хурдлах дуунаас хурдан галт тэрэгний сүлжээ байгуулахаа Хятадын тал мэдээлсэн. Харин цагт 4000 километр хурдлах галт тэрэгний сүлжээг “Нэг бүс, нэг зам” санаачилгын орнуудад байгуулах зорилт тавьжээ. “Дуунаас хурдан галт тэрэг” төсөлд Хятадын болон гадаадын судалгааны 20 гаруй байгууллага нэгдсэн байна. Дуунаас хурдан галт тэрэгний сүлжээ нь цаг агаарын нөхцөлөөс хамаарахгүй, чулуужсан түлш шатахуун зарцуулахгүй, хотын метротой холбож болох зэрэг олон давуу талтай.

Ирээдүйд дуунаас хурдан галт тэрэгний тээврийн сүлжээ байгуулснаар, хот, улс хооронд зорчих цаг хугацаа болон эдийн засгийн нөхцөл боломжийг хэмнэх юм. Дашрамд дурдахад, Дэлхийн хамгийн хурдан “Fuxing” буюу “Сэргэн мандалт” галт тэрэг Бээжин-Шанхайн чиглэлд цагт 350 километр хурдтай зорчиж байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (4)

  • kkkk (66.181.166.35)

    2018-09-10

    hujaa d chanar bdgimu

  • (202.126.89.86)

    2018-09-09

    Бээжин - Чиндао хооронд 305 км/ц хурдтай явж байлээ. Маниусыг энд харааж зүхэж суутал наадуул чинь сансрын хурдыг газарт буулгачлаа шд.

  • (176.179.168.143)

    2018-09-08

    Mundag yumaa hurdan l 4000 iinhaa hiigeed olon ulsad yavuulaasai

  • uher mongol (202.70.42.194)

    2018-09-08

    manuus ni utaanbaatartaa tugjireed sda orkoo duudaltsaad l baij baina daa kkkk