Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо

Дал гаруй жилийн түүхтэй АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийг хөгжүүлж, оюутнаа дэмжье” уриатайгаар эхлүүлсэн.

Тиймээс “багш, ажилчид, оюутнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, орлого олох эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, багш ажилтныг дэмжих зардлыг бий болгон  төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээс гадна тэднийхээ эрүүл мэндийн  асуудлыг чухалчлан үзнэ” гэдгийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Ж.Цолмон хэлсэн. Дашрамд дурдахад 2014 оноос хойш цалин урамшуулал нэмээгүй Анагаахын сургуулийн багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэх шийдвэрийг Ж.Цолмон захирал гаргасан нь багш ажилчдын ажиллах урам зоригийг сэргээсэн явдал болов. 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (64.119.20.70)

    2018-09-11

    ene shulam S.Bayariinhaa ovort ochij hevteech

  • Зочин (182.160.38.109)

    2018-09-10

    АШУҮИС-ийн багш нар 1 саяаас дээш авдаг юмаа. 10 хувь нэмбэл бас хөөрхөн л нэмэх юм байна. Юун 700.000

  • (66.181.176.57)

    2018-09-10

    Үхсэнийх нь сайхан мэдээ гэж одоо 700000 төгрөгний цалинтай хүний цалин 10 н хувь нэмэхэд хэд болох вэ түүгээр юу авч чадах вэ инээдтэй юм ингэж л хүний сэтгэлээр тоглож байгаа юм даа хөөрхий эмч нарын өмнөөс би ичиж байна

  • (203.91.115.249)

    2018-09-10

    яах ч гэж ингэж их доромжлуулаад захирал болдог юм бэ дээ

  • Зочин (112.72.11.108)

    2018-09-10

    Цалин 10 хувь нэмэх сайхан мэдээ байна. Батбаатараас илүү юмаа

  • Зочин (112.72.11.108)

    2018-09-10

    Цалин 10 хувь нэмэх сайхан мэдээ байна. Батбаатараас илүү юмаа