Ажилдаа орох гэж байгаа ээжүүдэд

За манайхан бараг мэдэж байгаа байхаа. Ээж болохоосоо өмнө сонирхдог ч үгүй байж байгаад сая л хөдөлмөрийн тухай хууль мууль сөхөж харлаа. Нялх хүүхэдтэй ээжүүд бид чинь ийм эрхтэй байдаг юм байна. Гол юмнуудыг нь орууллаа.

Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглох. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. /Сахилга батын ноцтой зөрчил гаргаагүй бол гэсэн үг шүү дэй. Хэрэв жими байх эсүүл хүүхдээ харж байх хугацаанд таныг халж өөр хүн авсан бол заргалдаад ялна л гэсэн үг ккк/

Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох.Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан 6 сар хүртэлх насны хүүхэдтэй буюу 1 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд 2  цагийн, 6 сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно.Хүүхэд хөхүүлэх,асрах завсарлагыг ажилласан цагт оруулан тооцно.

Хүүхэд асрах чөлөө олгох. Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө./ Дикритны амралттай байх хугацаанд таны ажлын байрыг хэвээр хадгалж НДШ-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байгууллага төлж явах ёстой гэж ойлгоод байгаа/

Шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах Жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.

Жирэмсэн эмэгтэй,хөхүүл хүүхэдтэй эхийн ажлын цагийг хорогдуулах буюу өөр ажилд шилжүүлэх. Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүнийг энэ хуулийн 107.1-д зааснаар эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол түүний урьд авч байсан болон одоо авч байгаа цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно..

Дээрх бүх заалтууд ганц бие эцгүүдэд бас хамаарна. Дэлгэрэнгүйг хуулин дээрээсhttp://legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1424  хараарай. Өөр нарийн ширийн асуудлууд компанитайгаа хийсэн хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах байх.

 

Амжилт ээжүүдээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)