"Манзушир" хийдийг түүхэн дурсгалт цогцолбор болгоно

УИХ-ын дарга М.Энхболдын санаачилгаар "Манзушир" хийдийг түүхэн дурсгалт цогцолбор болгох төслийн зураг төсөв боловсруулах ажил энэ сарын 07-ны өдрөөс албан ёсоор эхлэж, ирэх оны эхний улиралд дуусч дараагийн шатны ажлууд эхлэх юм.

Уг төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ.

 

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын орноос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км үргэлжлэх Cable car байгуулахаас гадна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.179.203)

    2018-09-12

    Манзушир хийд, түүний орчмын газар Элбэгдоржийг ерөнхийлөгч байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Дашдорж хувьдаа авсан гэж дуулсан. Нөгөө талаар энэ хүний бизнест дэмжэг үзүүлж байгаа гэсэн үг үү?