Арилжааны банкууд Төрийн банкны туршлагаар Репо хэлцэл хийнэ

Төрийн банк нь Монгол Улсад анх удаа онцлог нэгэн хэлцлийг байгуулж, гадаад хямд эх үүсвэрийг татан төвлөрүүлж байсан билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд Төрийн банкны санаачлагаар олон улсын “Frontclear” байгууллага, Монголын Банкны Холбооны дэргэдэх Банк, Санхүүгийн Академитай хамтран Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад 3 өдрийн турш хил дамнасан Репо хэлцлийг хэрхэн ямар зарчмаар хийх тухай сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний эхний өдөр Банкуудын удирдлагуудтай дугуй ширээний уулзалт хийсэн бол 2 дахь өдөр банкуудын хөрөнгө зохицуулалтын мэргэжилтнүүдэд сургалт орж байгаа юм. Уг арга хэмжээг амжилттай зохион байгуулсанаар Монгол улсын арилжааны банкууд Төрийн банкны анх хэрэгжүүлсэн хил дамнасан Репо хэлцэл, барьцааны своп хэлцлийг цаашид амжилттай хэрэгжүүлэх үндэс болж байгаа юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай