Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн хичээл оров

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхдийг зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, өчигдөр Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс "СҮҮ" ХХК хамтран ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 3,5 дугаар ангийн хүүхдүүдэд "Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох,Явган хүний гарцаар яаж гарах, Тээврийн хэрэгслээр зорчихдоо яагаад заавал хамгаалах бүс хэрэглэх ёстой вэ" зэрэг сэдвээр хичээл оржээ.

Түүнчлэн Замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг зөв тээвэрлэн явж байгаа ‘’Сайн жолооч’’-ыг урамшуулж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)