Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар явж байна

Баасан гарагийн орой бүр хотоос гарч амрах гэсэн иргэд, харин ням гарагийн орой гэр рүүгээ буцах иргэдийн автомашин Баянзүрхийн товчооны орчимд бөөгнөрч, ачаалал үүсгэдэг.

Товчооны нарийн зам орчимд 4-5 км урт түгжрэл үүсдэг байв. Иймд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замын нүхэн эвдрэлүүдийг засаж, дахин хучна. Мөн товчооны уулзварын эргэлтийг дөрвөн эгнээ болгохоор зам засварын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг энэ сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд түр хаасан. Тиймээс жолооч нар доорх  зураглалд заасны дагуу Богд уулын замаар зорчиж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)