Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртжээ

Дэлхийн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээний шоколадан урлалын төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн боллоо. Австралийн Мельбурн хотноо энэ сарын 10-13-ны хооронд  болсон уг тэмцээнд Ч.Бүжинлхам 35 кг жинтэй цэвэр шоколадаар байгаль эхийг бэлгэдсэн эмэгтэй хүний баримал урлан оролцжээ. Уг тэмцээний эцсийн шатанд 8 хүний бүтээлийг өрсөлдүүлснээс монгол бүсгүй ийнхүү Алтан цомыг хүртсэн аж.  

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Ч.Бүжинлхам баримлаа сар хагасын хугацаанд урласан бөгөөд байгаль эх биднийг хүүхэд шигээ хайрладаг учир бид ч мөн өсөж том болоод тэрхүү хайрыг буцаан өгч эх дэлхийгээ хайрлаж энэрэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн гэдгээ сэтгүүлчдэд тайлбарлажээ.Түүнийг бүтээлээ урлахад хамгийн ихээр урам зориг, сэдэл өгсөн хүн нь түүний гурван настай хүү гэнэ.

Ч.Бүжинлхам энэхүү тэмцээнд түрүүлснээрээ ирэх жилийн 10-р сард Итали улсад болох Дэлхийн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)