Хажуугийн толио камераар сольсон анхны автомашиныг Японд худалдаална

“Lexus ES” седан хажуугийн толийг камераар сольсон анхны автомашин болох гэж байна. “Lexus ES”-ийн хувьд автомашины хоёр талд байх нарийн суурин дээр камерууд байрлах ба дотор талд нь 5 инчийн хэмжээтэй дэлгэцүүд байрлуулжээ. Зарчмын хувьд уламжлалт тольноос ялгаагүй. Гэхдээ хэд хэдэн давуу талтай. Жишээ нь гадна орчныг илүү өргөн өнцгөөр харах, шөнө болон цаг агаарын нөхцөл тааруу үед илүү тод харах, мөн камерын дүрсэнд бороо, цас саад болохгүй байхаар бүтээжээ.

Камерын суурь нь нарийхан, аэродинамик нөхцөлийг бодож хийсэн тул салхи зүсэлтийг нэмэгдүүлж, салонд сонсогдох дуу чимээг багасгах нөлөөтэй ажээ. Камерын системийг зөвшөөрсөн хуулийг Япон улс 2016 онд баталсан тул зөвхөн Японы зах зээлд ирэх сард худалдаалж эхлэх ажээ. Бусад орны зах зээлд гарахдаа энэ загвар нь уламжлалт тольтойгоо байх юм. “Audi e-tron” хэмээх дижитал тольны системийг “Lexus”, “Toyota” загварын өөр автомашинуудад суулгахаар туршиж байгаа аж.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)