Цэцэрлэгийн багш нар хэрэглээгээ хүүхдээр хангуулдаг болсон уу

Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног иргэдийн уур, бухимдлаар үргэлжилж байна. Шалтгаан нь сургууль, цэцэрлэгийн багш нарын ажил хаялт. Гэтэл үүний хажуугаар халаасны мөнгөө шавхан байж өгсөн цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн нь гологдож багш нарын ажил хаялтаас дутахгүйгээр эцэг, эхчүүдийг бухимдуулж эхэллээ. Хүүхдүүдээ бүртгэж авахдаа л цэцэрлэгийн багш нар нь тийм үнэтэй, брэндийн ийм дэвтэр ном, харандаа, усан будаг, ариун цэврийн цаас, гар нүүрийн саван авчир гэж тушаана. Эдгээр зүйлийг бэлтгэхийн тулд багадаа 200-300 мянган төгрөг шаардлагатай. Ингээд л эцэг эхчүүд хайж, эрж сурсаар байдгаа баран байж авсан нөгөө зүйлс нь одоо хэрэггүй болсон гэнэ. “Нэгэнт бэлтгэчихсэн юм чинь энэ жилдээ хэрэглүүлчихье” гэж хэлэх зүрх, зоригтой эцэг, эх гарч ирэхгүй учир буруу харж уйлж, зөв харж инээхээс өөр яалтай ч билээ. Учир нь, зарим цэцэрлэг самнаас авахуулаад ор хөнжлийн даавуугаар нь ижилсүүлнэ гэсэн шаардлага тавьж байна.

... Халаасны мөнгөө шавхан байж өгсөн цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн нь гологдож багш нарын ажил хаялтаас дутахгүйгээр эцэг, эхчүүдийг бухимдуулж эхэллээ ...

Сүүлийн үед сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалтад багтаагүй янз бүрийн зүйлийг цэцэрлэгийн багш нар нэхэж байна гэдэг гомдол тасрахаа больсон. Өмнө нь тосон бал, харандаа үзүүрлэгчийг нэмж, дэвтэр, скоч зэргийг хассан байдаг. Гэвч үнэтэй брэндийн зүйл нэхсэн хэвээр. Улсын нэгэн цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс нэхэж буй зүйлийг нь жишээ болгоё. Хэдийгээр тэс хөндлөн огт хамааралгүй зүйл нэхээгүй ч үнэтэй болгоныг нэр зааж оруулсан нь эцэг, эхчүүдэд дарамт болж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн ... тоот цэцэрлэгийн гурван настнуудын нэгэн анги доорх зүйлсийн жагсаалт гарган өнөө маргаашгүй авчир гэж эцэг, эхчүүдийг шамдуулсан байна. Үүнд дөрвөн ширхэг “Johnson,s baby pure protect шингэн саван, тус брэндийн дөрвөн ширхэг хатуу саван, Kleenex mini max амны болон ариун цэврийн цаас тус бүр дөрөв, splat juise шүдний оо хоёр, шүдний сойз хоёр ширхэг дээр нь зургийн дэвтэр /20 хуудастай/ дөрөв, тосон харандаа /үзүүрлэдэггүй зургаан өнгө, найман см/-тай хоёр ком, усан будаг /зургаан өнгө, гуаш/ хоёр, цавуу /найман гр/ гурван ширхэг зэргийг бэлтгэхийг шаардсан байна.

Өмнө нь өчнөөн мөнгө зарцуулан байж сургалтын хэрэглэгдэхүүнийг нь бэлтгэчихсэн эцэг, эхэд дээрх зүйлд дахин 200-300 мянган төгрөг зарцуулна гэдэг тийм ч амар биш. Сургууль соёлд явдаг олон хүүхэдтэй айлд бүр ч хүнд тусах нь мэдээж. Өнөөдөр өрөөс өрийн хооронд бор хоногоо арай ядан өнгөрөөж буй эцэг, эх олон. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нар үүнийг бас бодолцож үзээсэй. Боловсролын сайдын 2004 оны 85 дугаар тушаалаар нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээр сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг жагсаалтын дагуу бэлтгүүлэн авдаг. Өөр ямар нэгэн байдлаар тоглоом, анги танхим тохижуулах зорилгоор эцэг, эхээс мөнгө төгрөг хураах нь хуулиар хориотой.

Бас нэгэн жишээ дурдахад Сонгинохайрхан дүүргийн улсын нэг цэцэрлэг 4-5 хүүхдийн тухайн жилд хэрэглэх хэрэглэгдэхүүнийг эцэг, эхээс нь авахгүйгээр мөнгийг нь авч ангидаа хэрэгцээтэй өөр зүйлд зарцуулна гэсэн байна. Хүүхдүүдээс олон тоогоор авсан хэрэглэгдэхүүнээс илүү гардаг нь үүнээс харагдаж байна. Энэ мэт жишээг хэлэх хүн цөөнгүй. Ахлах бүлгийн хүүхэд ч яахав 12 өнгийн будгийн харандааг бүрэн ашиглаад, жилдээ дөрвөн шингэн савангаар гараа угаачихдаг байх. Гэтэл өнөөдөр дөнгөж бага бүлгийн хүүхэд энэ бүхнийг жилийн туршид хэрэглэнэ гэхэд хүн үнэмших үү. Чухам үнэндээ сар, улиралд нь биш нэг дор бөөндөөд авч байгаа энэ хэрэглэгдэхүүнээр цэцэрлэгийн захирал, багш нар, ажилчид тансаглаж, нэгэн жилийг өнгөрөөдөг гэхэд нэг их ташаа болохгүй биз ээ.

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (29)

  • zochin (202.21.116.4)

    2018-09-17

    Хүүхэддээ эд нар өгөх л ёстой гэсэн шиг арай л хэтэрхий их юм нэхэх юмаа. Сүүлийн үед цавууг нь халааж наадаг жижиг гар машины цавуу хүртэл ахлах ангийн хүүхэд бүрээс 4 ширхэг гэх юм. Бичгийн цаас хүүхэд бүрээс 100-г , нүхтэй хавтас 20ш гэх мэт авдаг. Нэг ангид 40-50 хүүхэд гээд бодохоор нэлээд арвин юм цуглана даа. Арай л хэтрүүлээд байх шиг

  • zochin (202.21.116.4)

    2018-09-17

    Хүүхэддээ эд нар өгөх л ёстой гэсэн шиг арай л хэтэрхий их юм нэхэх юмаа. Сүүлийн үед цавууг нь халааж наадаг жижиг гар машины цавуу хүртэл ахлах ангийн хүүхэд бүрээс 4 ширхэг гэх юм. Бичгийн цаас хүүхэд бүрээс 100-г , нүхтэй хавтас 20ш гэх мэт авдаг. Нэг ангид 40-50 хүүхэд гээд бодохоор нэлээд арвин юм цуглана даа. Арай л хэтрүүлээд байх шиг

  • ИРГЭН (103.10.22.186)

    2018-09-17

    ЦЭЦРЛЭГИЙН БАГШ .НАР .ЯМАР .АЙМААР .ААШТАЙ .ГЭЭЧ .АЛНА .ШҮҮ .ГЭЭД .ОРИЛООД .БАЙДАГ .ШҮҮДЭЭ .ЕР .НЬ ХАВТГАЙГААРАА .МУУХАЙ ААШТАЙ ,ТЭР ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГ БОЛ .ЗАРИМ НЬ ЯМАР ГЭЭЧ ХҮҮХДЭЭРЭЭ АЙЛЫН ХҮҮХДИЙГ МЕШОК .ХИИН .ЗОДДОГ .ХАЗДАГ .ЧИМХДЭГ .ТЭГЭЭД .ЭЭЖ .ХУДЛАА .ӨӨР .ХҮҮХДИЙГ .ЗААДАГ .ААВ .ЭЭЖ .НЬ .ХАРААД .СУУЖ .БАЙДАГ .УЙЛААД ОРИЛОХООР .НЬ ААВ НЬ .ЯАСАН ИХ УЙЛДАГ .ЮМ .ГЭЭД .ХАРАНХҮЙ .ӨРӨӨНД .ОРУУЛАН .БҮР ЗҮРХИЙГ НЬ ҮХҮҮЛДЭГ .ХООЛ НЬ .ДАНДАА .УСАН .БУДААТАЙ .ХООЛ .ӨГДӨГ .ХҮҮХДҮҮД .ЯМАР .ИХ .АЛСДӨГ .ГЭЭЧ ЭНЭ БОЛ ХУД .ИЙН .ЯАРМАГИЙН ,7 -Р .ХОРООНЫ .АРДАХ ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГ

  • zochin (202.179.31.29)

    2018-09-17

    Surguuliin baga angiin bagsh nar hicheeliin hutulburt bhgui IQ-iin unetei nom huuhed buriig av gej shahaj bgaa. 1 nom 47000 genee.

  • зочин (103.26.192.43)

    2018-09-17

    Зөв асуудал хөнджээ. Сургууль цэцэрлэгийн багш нар галзуурч байгаа. Үргэлж эцэг эхээс юм гуйна. Биелүүлж өгөхгүй бол хүүхдийг нь гадуурхана....Үүнийг болиулж өгөөч.....

  • zochin (202.179.31.29)

    2018-09-17

    Zarim tsetserleg angidaa hivs, zuragt togloom avna gej etseg ehchuudees mungu nehej bna

  • Зочин (202.179.25.253)

    2018-09-17

    Сургууль ч гэсэн багш нар нь сурагч бүр шалны алчуур, вок500гр, саван, скоч, гарын шингэн саван, бичгийн цаас, ламинаторын цаас гээд зөндөө юм авдаг. Бас жил бүр хүүхдээс мөнгө авч анги тохижуулдаг ч дараа жил нь дахиад л анги тохижуулах нэрээр мөнгө татдаг. Мөнгө өгөөгүй хүүхдийг загнана, зуунги хандана. Хүүхдийг бие, эрхтэн дутуу төрснөөр нь ялгавартай дүн тавьдаг багш ч байна. Уг нь хүүхэдтэй харьцдаг, ес зүйтэй байх ёстой шүү дээ. хэтэрхий санагддаг шүү, авах юм байлгүй л яахав

  • зочин (43.243.161.23)

    2018-09-17

    Нэг удаагийн бэлтгэл ч дүүрсэн хэрэг нэр зааж, тодотгосон брендээр нь авч өгч байгаа. Харина үр хүүхдүүдийг минь зөв хүмүүжүүлээсэй гэж л бодох юм.

  • Ариун (66.181.164.171)

    2018-09-17

    Бүгдийг улсаас үнэгүй дааж байхад жилдээ хүүхэддээ 100-200 мянган төгрөг зарцуулах хэрэгтэй шүү дээ. Үнэтэй брендийн хэрэгсэл нэхдэг нь зөв шүү дээ. Хятад харандаа гардааггүй, бас хортой. Өөрийн чинь хүүхдийн төлөө өдөржин завгүй ажиллаж байгаа цэцэрлэгийн багш агуу шүү та нар хүндэтгэх хэрэгтэй. Гэгээлэг амьдарцгаая.

  • (122.201.26.210)

    2018-09-17

    Ядаж үндэсний үйлдвэрээ дэмжээд үндэсний үйлдвэрүүдийнхээ бараа бүтээгдэхүүнүүдийг жагсаалтанд нь оруулмаар юмаа. Өд ариун гэх мэтчилэн

  • монголмаа (207.244.89.75)

    2018-09-17

    цэцэрлэгт хүүхдээ оруулах нь их сургуульд орохоос хэцүү болсон байна лээ. БЗД-ийн 22-р цэцэрлэгт 3 настай хүүхдээ өгсөн ээж 500 000 төгрөгний зүйл бэлдлээ. ёстой аймаар юм байна гээд явж байсан. байгууллагуудад цоолоод хэргэлдэг бичгийн хавтас 2 ширхэг гэсэн байсан. 3 настай хүүхэд тэр хавтсаар яах вэ дээ, өөрсдийн болон өөрсдийн гэр бүлийн бүх зүйлээ хамт авчихдаг юм шиг байсан. ер нь багш нарын цалинг нэмэх шаардлагагүй гэж бодож байна. цэцэрлэгийн багш нарын гэр бүл 00 цасыг худалдаж авдаггүй гэсэн үнэн юм байна лээ.

  • (64.119.17.97)

    2018-09-17

    Zuv shuu dee. Angiin bagshiig ni neg udur orloh udurluguur tsetserleg deer unjuhud zarim huuhduudiin harandaa ni mash muu, gardaggui, uzuurleheer hugaraad unaad bsan, tiim hicheeliin heregseltei huuhed yaj hicheelee sain hiij yum surahav dee. Bas ter sam heregleliin huvid yag ijil bhgui bol uchir medehgui joohon huuhduud busdaasaa uur ontsgoi yumiig bulaatsaldaad baihaar sanagdsan. Ulsiin tsetserlegt unegui oruulj baij shaarddag yumiig ni chanartai sain yum beldeed uguh l heregtei. Mash olon ger buluud, ter dundaa Han-Uul duurgiinhen ulsiin tsetserlegt huuhdee oruulj chadalgui huviin undur tulburtei tsetserlegt oruulahaas uur songoltgui boldog. Yer ni tegeed huuheddee hicheeliin heregsliig ni bagsh nariin helsneer ni beldeed l uguh heregtei.

  • зочин (66.181.165.91)

    2018-09-17

    Хєєрхий дєє цэцэрлэгийн багш нар бол жинхэнэ мэдрэлийн ядаргаа болж байгаа шїї дээ єєрсдєє хийхдээ харж чадахгїй байж илїї хушуулж байх хэрэг юу байна даа хїїнийн 50-60 хїїхэд харна гэдэг хэцїї шїї дээ

  • зочин (66.181.160.26)

    2018-09-16

    хөдөө орон нутагт бас авдаг шүү дээ арай дэндүү байгаа юм

  • Lytbat (202.126.89.80)

    2018-09-16

    Тоgooch nap vnexeep xylgaich..nypabtaiga manaachtaigaa niilj xyisldaj xylgaildag...ni vnensh dee....togooch napiin tsvnx topiig udup bvp shalgax xepehtei b

  • Нийслэл хүү (202.179.24.124)

    2018-09-16

    Манай эцэг,эхчүүд бүх зүйлээ цэцэрлэг эрхлэгч, багш нарт даатгадаг.Таны хүүхдийг хүмүүжүүлсний төлөө улсын цэцэрлэг нэг ч төлбөр авдаггүй.Ийм байтал өөрийнхөө хүүхдэд сургалтын хэрэглэгдэхүүн авч өгөх нь та бүхний үүрэг юм.

  • (122.201.31.244)

    2018-09-16

    Баянгол дүүрэг 85- цэцэрлэг тохижилт гээд жил бүр хүүхэд бүрээс 30000 авдаг Д

  • Arhichid aa (43.242.243.248)

    2018-09-16

    Huuhdeesee unetei devter harandaa haramlachihaad hemnesen mongooroo chi ooroo hor avch gudar za yu? Huuhed chin chanariin shaardlaga hangaagui shohoi toos bujignasan tsaasaar hiisen hyamdhan devter deer hurts uner hanhalsan hujaa harandaagaar zurj tuuniigee amandaa hiij hordog za yu? Nerteigeer ni hujaa alimnii jiireg tsaas tsugluulaad 00 iin tsaasnii orond avchraad ogchih. Chinii huuhdiig chamaas iluu hairlaj baigaa ni buruudaa yu? Nyalh huuhdiinhee ariun tsevriin heregleluudiig beltgej chadahgui yum bol duraa zarj uhnataj yavdgaa boli.

  • иргэн (202.179.27.100)

    2018-09-16

    одоо мэдэцгээж байгаа юмуу хаашаа юм Урьд нь ч авч өгөлцөө л байсан биз дээ одоо юу болцгоов бүгд л Дуу дуугаа авалцаад Эвэртэй туулай үзсэн юм шиг л болох юм Харин энэ Асуудал чинь тэр Ад үзээд байдаг Социализм Коммунизмын үед огт байгаагүй тухайн үеийн Засаг төр Хүүхдийн асуудлыг онцгой анхаарч бүх зүйлыг Улсаас гаргадаг байсан юм шүү Тухайн үеийн Төр засаг Хүүхдийн байгууллага одооныхонтой адил ингэж Хүүхэд багачуулаа Ялгаварлан гадуурхадаггүй бүгд тэгш Эрхтэй бүх юмаар хангагдсан тэр Үеийн хүүхэд багачуул Сурагчид Азтай байжээ

  • zochin (103.206.195.163)

    2018-09-16

    surguuli ch adil abdag uuniihee hajuugaar UB hottoi taniltsuulah odor geech yum bii boljee Tegeeed neg huuhdees 25 bayan tog abch hotoor tsugaalluulsan blood irj baina 65r surguuli 2r angiin huuhdiiees 25 mayngan tog huraalga gesen / 40 huuhdees 1 say orchim / Uuniig shalgah hun baina uu tsaanaasaa iim hotolbortoi gej unen uym uu Mon dund angiin huuhdees angia tseberleh saban book ablaa

  • Ард түмэн (202.126.89.151)

    2018-09-16

    Бүгдээрээ албадан авдаг. Гантөмөр сайдын тушаалаар нэр,бренд заасан зүйл нэхдэг болсон. Хувийн төлбөртэй цэцэрлэгч төлбөрөө авчихаад дээрхи зүйлийг нэхдэг,Түүнийгээ хүүхдэд ч хэрэглүүлдэггүй багш нар нь завшдаг болсон. Монгол улс үнэхээр дампуурч байна даа

  • Ард түмэн (202.126.89.151)

    2018-09-16

    Бүгдээрээ албадан авдаг. Гантөмөр сайдын тушаалаар нэр,бренд заасан зүйл нэхдэг болсон. Хувийн төлбөртэй цэцэрлэгч төлбөрөө авчихаад дээрхи зүйлийг нэхдэг,Түүнийгээ хүүхдэд ч хэрэглүүлдэггүй багш нар нь завшдаг болсон. Монгол улс үнэхээр дампуурч байна даа

  • 39-Р ЦЭЦЭРЛЭГ. МӨНГӨ АВААД БАЙНА (103.57.94.145)

    2018-09-16

    ЧД-н 39-р цэцэрлэгийг шалгаач ээ.Төрийн бус байгууллага хажуудаа байгуулсан нэрийдлээр 1хүүхдээс 60000г авч байна.Өнгөрсөн жил бас авсан.Өгөхгүй хүүхдүүдийг бас ялгаварладаг.Тэртээ тэргүй хамаг юмыг нь бэлдээд өгсөн байхад давхар нэхээд байдаг.Энэ жил өгөхгүй.

  • зочин (66.181.160.93)

    2018-09-16

    Боловсролыяамнаас гаргасан цэцэрлэгийн хүүхдийн жагсаалт гэж амьдралгүй шийдвэр нь багш нарын энэ увайгүй үйлдлийг бий болгох нэг хөшүүрэг бас далим. Даварсаар сүүлдээ цахилгаан бараа, элдэв зүйл нэхдэг болсон. 2 настай хүүхэд зураг зурж, хайчилж, нааж, будаж, бичих юм гэнэ. Гартаа юу барьж байгаагаа ч мэдэхгүй хүүхэд өөрөө болоод өрөөлийг гэмтээх аюултай гэдгийг мэддэггүй мал сайд баталсан, мал сайд мөрдүүлээд л явж байна. Яаж төрийн түшээ болсонд нь гайхаад байх зүйл намын гишүүн л байвал болоо. Сэтгэл гаргаж төрийн ажлыг хийгээчээ.

  • zochin (43.242.243.215)

    2018-09-16

    tsetserlegt agaarjuulagch heregtei avchir geheer avaad l ugsun. daraa uchihud baihgui bolson bsn.

  • (202.21.108.132)

    2018-09-16

    Бөөнөөр авсан бараагаа дэлгүүрт өгч хүүхдэд хэрэгтэй ганц нэг юмаар солио биз дээ хөөрхий багш нар.Түүнээс сар сараар нь эх эцгээс ширхэгээр нь авч болоогүй юмыг өөрөөр яаж ойлгох вэ.Багш нар хоол идээд сүйдээгүй байлгүй хүүхдийн аяганд үлдээсэнийг долоохоос хэтэрэхгүй.

  • zochin (49.0.218.163)

    2018-09-16

    huuhduudiin heregle ih undur amni tsaas salfetik bol 1 huuhded jild 5amni tsaas 5salfetik gj bga ter n unendee 1huuhded jild haana ch hurehgui olno hucheer l neg negniihiig heregledeg bh

  • хулд (103.26.194.124)

    2018-09-16

    ег нь бэлдэж өгсөн юмыг нь хүүхдүүд бүрэн хэрэглэж чаддагүй тэгээд ч багш нар гэр лүүгээ зөөж ашигладаг шүү дээ. Тэр их саван харандаа будаг дэвтэр цаасаар хангагдаад хяналтгүй шавшиж байгаа ш дээ

  • иргэн (64.119.19.15)

    2018-09-16

    наадахчин юу ч биш.тогооч нар хуухдийн хоолноос шомбодож гэрийнхээ хунсний зуйлийг бурэн хангадаг гэж байгаа уунийг шалгах хэрэгтэй