Цэнхэр тоть устан мөхлөө

 “Уолт Дисней” кино компанийн бүтээл “Рио” хүүхэлдэйн киноны гол дүр цэнхэр Спикс Макау тотийн төрөл зэрлэг байгальд устаж үгүй болсон байна. Зэрлэг амьтдыг судлах “Birdlife International” байгууллагаас эрхлэн гаргасан сэтгүүлд өнгөрсөн 10 жилд “зэрлэг байгалиас арчигдсан” буюу товчхондоо устаж мөхсөн 51 төрлийн шувууны талаарх судалгааг нарийвчлан гаргажээ.

Эх сурвалжид дурдсанаар 2000 оноос хойш шувууны 59 төрөл зүйл байгальд устан үгүй болжээ. “Birdlife International”-ийн эрдэмтэн, судалгааны төвийн удирдагч Сюар Батчарт “Хүний буруутай үйл ажиллагаа амьтдыг мөхөхөд хүргэдэг хамгийн ноцтой шалтгаан. Устаж мөхсөн шувуудын төрөл зүйл өмнө нь хүний хамгаалалт, оролцоогүйгээр өсч үржиж байв. Шувууны төрөл зүйлүүд эх газраас хол жижиг арлуудад амьдардаг ч ан агнуурын золиос болж ийнхүү мөхөж эхэллээ. Мөхсөн амьтдын зураг ном, толь бичигт л үлдлээ. Өдгөө Бразил, Өмнөд Америкт ой модыг зүй бусаар ашигласны улмаас олон төрлийн шувуу устаж мөхсөн” гэжээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Zochin (66.181.190.134)

    2020-11-12

    Odoo 2020 on. Corona virus garch humuusiin ustgal ywagdaj bndaa eswel baigaliin tsewershilt bolowuu. Mash olon hun uhej ustla

  • etugen (103.229.121.40)

    2018-09-17

    Tegeh baih

  • зочин (202.9.42.25)

    2018-09-17

    удахгүй хүн төрөлхтөн устаж мөхөх болно.

    Zochin (202.9.42.25)

    2018-09-17

    Odoo 2020 on. Corona virus garch humuusiin ustgal ywagdaj bndaa eswel baigaliin tsewershilt bolowuu. Mash olon hun uhej ustla