П.Хашчулуун:Багануурын ДЦС-ыг барихаас өөр аргагүй боллоо

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр буюу бямба гарагт Дулааны цахилгааны станцуудын сэлгэн залгалтын үед технологийн алдаа гарч, нийслэл болон зарим аймгийн хэрэглэгчид цахилгаан, эрчим хүчээр тасалдаж, үйлдвэрлэлийн горим алдагдав. Энэ талаар мэргэжлийн хүмүүс болон салбаруудын төлөөлөл сэтгэгдлээ бичиж, санал бодлоо хуваалцаж байлаа.

Тухайлбал, эдийн засагч П.Хашчулуун өөрийн твиттер хуудастаа “Тавантолгойн болон V цахилгаан станц, эрчим хүчний салбарын бусад төслийг унагасны гор гарч байна. Нийслэлд 1.5 тэрбум ам.долллараар эрчим хүчний томоохон эх үүсвэр V цахилгаан станц, говийн бүсийг цахилгаан дулаанаар хангах Тавантолгойн станцыг барьж өгөх хоёр ч санал, төслийг унагасан хэрнээ Оросоос баахан мөнгө зээлж, нурж байгаа хуучин станцыг шинэчлэх юм гэнэ. Тэр станцууд нэгэнт 50 жил болж, моралийн элэгдэлд орж ямар ч найдваргүй болсныг бүгд харлаа. Яаж ч засаад нэмэргүй. Цаашдаа Улаанбаатар хот эрчим хүч, дулааны ямар ч баталгаагүй болсныг ойлгоцгоосон байх. Одоо Багануурын ДЦС-ыг барихаас өөр гарцгүй болж байна” гэж жиргэжээ. Хэдэн жилийн өмнө “Ньюком” компани V цахилгаан станцыг барих судалгаа, техник эдийн засгийн үндэслэлээ танилцуулж, хөрөнгө мөнгө босгох арга замаа олчихсон байсан ч ДЦС барих газар олдолгүй мухардаж байсан билээ. Гэтэл дулаан, эрчим хүчний шинэ эх үүсвэр хэрэгтэй болсныг өнгөрсөн үйл явдал харууллаа.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • ЗОЧИН (66.181.160.82)

    2018-09-24

    энэ нөхөр 4-р станцийн ,гормыг алдагдуулсан бүлэглэлийн гишүүн бна

  • зортиг (66.181.160.121)

    2018-09-19

    энэ луйварчидын гар хөл шүү удахгүй чи золионд явна шүү

  • zochin (66.181.177.104)

    2018-09-18

    XASHCHULUUNAA baganuuriin stants chini bish TEST5 bol jinhkene STAHKILGAANAAR , DULAANAAR hkangana DULAAN mash ikh duitaj ebeljin daarch bna, MEREGJLIIN INJENERUUDIIN / orosoos ab/ zeblelgeen hkii, tegehkgyi bol tanii sanaa buruu shuu....

  • Bi (202.126.89.149)

    2018-09-18

    Ene hashchuluun chini hyatadiin erliiz gedegiig mededgui yumu? Harvaas nud hamar ni hujaa bgaa bizde.

  • ЗОЧИН (103.10.22.186)

    2018-09-18

    ЭНЭ .ХАШЧУЛУУН .ЧИ .МОНГОЛ .ХҮН .МӨН ҮҮ .БАГАНУУРЫН ЦС .АРД .БҮХЭЛ .БҮТЭН .ХЯТАД .СҮРЭГ .ИРЖ СУУРЬШИНА .ГЭДГИЙГ .МЭДМЭЭР .ЮМ АН .НАМ .АХИЖ .ГАРВАЛ .МОНГОЛ .УЛС .МААНЬ ХЯТДЫН .БН .БОЛЧИХ .БАЙХДАА .ОДОО .САЙН .БОЛГООМЖ .ХЭРЭГТЭЙ .СОНОР .СЭРЭМЖ .МУУ .САНАА .ХЭРЭГТЭЙ .БНА