О.Баасанхүү: МАХН багш нарын ажил хаялтыг дэвэргэсэн


Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан энэ сарын 3-наас хугацаагүй ажил хаялт зарлаж, нийгмийг сандаргасан. Засгийн газар МҮЭХ-той олон хоног хэлэлцсэний дүнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажлын ачаалалд нь тохирсон нэмэгдэл хөлс олгох, мөн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг тухайн ондоо 20 хувь хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохирсон. Гэвч Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг зогсоохгүй гэж мэдэгдсэн нь анхаарал татсан юм.
Энэ нь ажил хаялтыг зохион байгуулсан МҮЭХ, Боловсрол, шинжлэх ухааны болон Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хоорондоо зөрчилтэй байгааг харуулсан юм. Үүний цаана багш нарын шаардлагыг далимдуулсан улс төр нөлөөлж, зарим нам асуудлыг дэвэргэхийн тулд их хэмжээгээр санхүүжүүлсэн гэх хардлага олон нийтэд байлаа. Харин үүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү баталлаа. Тэрбээр “Багш нарын ажил хаялтыг хөөргөж байгаа хүмүүс бий. Тодруулж хэлбэл, МАХН-ын зарим нэг хүн багш нарын ажил хаялтыг дэвэргэж байгаа” гэсэн юм. Мөн “Багш нарын тэмцлийг миний хувьд дэмжиж байгаа. Харин утга учиргүй нэмэгдэл шаардаж, улстөрчдийн гар хөл болбол энэ тэмцэл утгаа алдана шүү гэж багш нартаа хэлмээр байна” гэж байр сууриа илэрхийлж байлаа. Ямартай ч багш нар өнгөрсөн даваа гарагаас ажил хаялтаа зогсоож, хичээлээ хэвийн үргэлжлүүлээд байгаа юм.
М.Энх
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Хохин шүү (64.119.18.200)

    2018-09-19

    МАЙ САЛААВЧ БААСХҮҮ ЧАМД БАГДАН ШҮҮ ЛАЛАР АА МАХН-ЫН СУУДАЛИЙГ ӨГӨӨД ТӨРӨӨС ЗАЙД ХЭН БОЛЧООД ХУЦАЖ БАЙГАА ЧАЦАГ ЦАРАЙЛСАН ДАЛДАЙ ЛАЛАР АЛНА ШҮҮ !

  • Хохин шүү (64.119.18.200)

    2018-09-19

    МАЙ САЛААВЧ БААСХҮҮ ЧАМД БАГДАН ШҮҮ ЛАЛАР АА МАХН-ЫН СУУДАЛИЙГ ӨГӨӨД ТӨРӨӨС ЗАЙД ХЭН БОЛЧООД ХУЦАЖ БАЙГАА ЧАЦАГ ЦАРАЙЛСАН ДАЛДАЙ ЛАЛАР АЛНА ШҮҮ !