Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ


Америкийн нэрт сагсан бөмбөгч Майкл Жордан “Флоренс” хар салхинд өртөн хохирсон хүмүүст туслах санд 2 сая ам.доллар хандивласан тухай “Associated Press” агентлаг мэдээллээ.

Хар салхины улмаас 30 хүн амиа алдсанаас Хойд Каролина муж улсад 24 хүн амь үрэгджээ.

М.Жордан Нью-Йорк хотод төрсөн бөгөөд түүнийг нялх байхад гэр бүл нь Хойд Каролина муж улсын Уилмингтон хотод нүүж ирсэн байна. Жорданы ярьснаар, түүний гэр бүлийнхний зарим хүмүүс, найз нөхөд нь өнөөг хүртэл Хойд Каролина муж улсад адамьдарч байгаа аж.

Тэрбээр Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийн салбар болон Гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах сангийн дансанд тус бүр 1 сая ам.доллар шилжүүлжээ.

Жордан “Associated Press” агентлагт ярилцлага өгөхдөө “Энэ нутаг бол төрсөн гэр орон учраас ямар нэгэн зүйл хийх ёстой гэдгийг би мэдэрсэн” гэжээ.

Тэрбээр 1984 болон 1992 оны Олимпийн аварга болсноос гадна “Чикаго Буллз” багийн бүрэлдэхүүнд Үндэсний сагсан бөмбөгийн лигийн /NBA/ аваргаар 6 удаа шалгарч байв. Түүнчлэн NBA-гийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор 5 удаа тодорч байжээ.
 

Эх сурвалж: “Associated Press” агентлаг
Б.Номуун 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)