Нийслэлийн МАН-ын Бага хуралд оролцогчдод нөлөөлөхийг оролдож эхэллээ

 

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал энэ сарын 21-нд болно. Хурлаар намын Хяналтын хорооны тайланг хэлэлцэж, нийслэлийн МАН- ын шинэ даргыг сонгохоор баталсан юм. Гэтэл нийслэлийн МАН-ын Бага хуралд оролцогчдод нөлөөлөх зорилгоор “Ноцтой мэдээ” сонин тусгай дугаар гаргаж, 12 нүүр бүхий гүтгэлгийн шинжтэй нийтлэл гаргасан талаар нийслэлийн МАН- ын дэд дарга С.Мөнхчулуун өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг харлуулах зорилготой гүтгэлгийн шинжтэй олон мэдээ мэдээлэл гарч байсан. Тэр бүрт хүлээцтэй хандаж байлаа. Гэтэл “Ноцтой мэдээ” сонин 12 нүүр бүхий тусгай дугаар гарган тарааж, хуралд оролцогчдод нөлөөлөхийг завдаж байна. Тиймээс МАН-ын гишүүд энэ худал гүтгэлэгт автахгүй байхыг уриалж байна. Бидэнд энэхүү гүтгэлгийн шинжтэй сониныг хэн гаргасан, хаагуур тараах гэж байгаа тухай мэдээлэл ирсэн. Тиймээс бид МАН-ын Хяналтын хороонд хандаад байна” гэлээ. “Ноцтой мэдээ” сонин тусгай дугаарыг зохион байгуулалттай тараахаар 10 мянган хувь хэвлүүлжээ.

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (150.129.140.253)

    2018-09-23

    Сайн ажиллахгүй байна. УБ хотын ажилдаа түүртээд үүрүүд гишүүдтэй ажиллахгүй байна. Дүүргүүд хагараотай байна. аа Хотын удирдлаганд зангараг дутаж байна. Захын хүн хотыг удирдаж чадах мэт сэтгэгдэл төрөх боллоо.

  • zochin (103.14.38.44)

    2018-09-21

    Sumiyabazar gej hudlaa nohor uls tord yr ni yu hiij baigaa ym

  • Зочин (103.14.38.42)

    2018-09-20

    яаж ч бодсон боловсролтой хүн нь хотын дарга болсон нь дээр Сумьяабазар бол ганц ажлын баг ахалж чадахгүй хүн МАН дарга болох юм бол хэцүү л юм болно.

  • л буянцогт (202.9.40.201)

    2018-09-20

    Үнэн худлыг нийт гишүүд дэмжигч нарт ойлгомжтой эзэнтэй тайлбар хий