Н.Сувд урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгоно

 

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдыг “Хүний эрхийн лекц”-ийн зочноор урьжээ. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Нээлттэй нийгэм Форумтай хамтран зохион байгуулдаг тус лекц энэ сарын 21-ний 15.00 цагт Засгийн газрын XI байрны хурлын танхимд болох юм. Цуврал лекцийн зочин энэ удаад "Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь" сэдвийг сонгосон байна. Түүний сонирхолтой илтгэлийг үнэ төлбөргүй сонсох боломжтой ч суудлын тоо хязгаартай ажээ.

Түүнчлэн энэ өдрүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж оролцож байгаа юм. Манай улсын хүний эрхийн үндэсний комисс Ази, Номхон далайн чуулганы дэд даргын статустай ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн сонгуулиар хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы дэд дарга, удирдах хорооны гишүүнээр дахин сонгожээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)