Калашниковын шинэ загварыг В.Путин туршжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ загварын винтов бууг туршиж буй бичлэгийг Оросын телевизүүд дамжуулсан байна. Кремлийн тэргүүн Москвагийн ойролцоох “Патриот” цэргийн зэвсгийн хүрээлэнд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгун хамт зочилж, Калашниковын хамгийн сүүлийн загвар болох “Чукавин СВЧ-308” винтов буугаар 600 метр зайд байрлуулсан байг буудаж цэц үзжээ.

Ерөнхийлөгч В.Путин амьсгал, зүрхний цохилтоо тааруулан мэргэжлийн түвшинд ажилласан ба таван сумнаас гурав оносон талаар эх сурвалжууд онцолж байна Энэхүү орчин цэргийн зэвсгийг мэргэн буучдад зориулан зохион бүтээсэн аж. Калашниковын уг загварыг 2020 он гэхэд ОХУ-ын тусгай албыг бүрэн хангахаар төлөвлөжээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (124.158.94.35)

    2018-09-22

    hamaraa shalbalaad haychlaadaa haha

  • Nymaa (202.179.26.8)

    2018-09-22

    araggui l bumburtsgiin udirdagch

  • irgen (84.227.227.238)

    2018-09-22

    yahiin argagui aguu udirdagch, delhiich hyleen zovshoorch ataarhaj yyheh gej baina daa baruuniihan

  • (182.160.35.144)

    2018-09-22

    mundag xun shu gaixaltai