“Автомашингүй өдөр"-өөр дугуй унаж, алхалтыг дэмжье

 Нийслэлчүүд “Автомашингүй өдөр”-ийг хүсэн хүлээдэг болжээ. Амралтын үеийг тааруулан зохион байгуулдаг энэ өдрөөр иргэд нийслэлийн төв зам, талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд унадаг дугуй болон бусад хөгжөөнт уралдаант тэмцээнд идэвхтэй оролцдог.

Хүмүүсийн эрүүл мэндэд тустай “Автомашингүй өдөр”-ийг өнөөдөр буюу бямба гарагт зохион байгуулагдаж байна. Нийслэлчүүд “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор энэ долоо хоногийн амралтын өдрийг өнгөрүүлэх нь. Энэ үеэр олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг иргэдэд нээлттэй байлгахаар төлөвлөсөн байна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)