Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогдсон байна

Өчигдөр өглөө эхэлсэн Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнөөдөр үүрийн 05:00 цаг хүртэл хуралдаж удирдлагаа сонгосон байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн засаг дарга С.Батболдыг дэвшүүлэхээр нэрийг нь оруулсан. Харин заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазрын нэр дэвшигдсэн аж.

Санал хураалтад нийт 349 төлөөлөгч оролцсоноос С.Батболд 164 Д.Сумъяабазар 167 санал авсан байна. Ингэснээр Д.Сумъяабазар 50.4 хувиар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдах, цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд нийслэлийг удирдаж орохоор болжээ. Харин Нийслэлийг засаг дарга С.Батболдын дотоод сонгуулийн ялагдлыг "28 жилийн турш Нийслэлд хүчтэй оршсоор ирсэн МАН-ын хотын фракци анх удаа ялагдал хүлээлээ" гэж дүгнэх хурлын төлөөлөгчид байгаа ажээ.

Саналын хуудсыг автомат машинаар тоолж, гар аргаар дахин дүнг нэгтгэсэн аж. Тооллогын комисст ажилласан эх сурвалжийн мэдээлж буйгаар 18 санал хүчингүй болсон бөгөөд үүнээс Д.Сумъяабазар 11, С.Батболд 7 санал авсан байсан аж. Гэвч уг саналын хуудсууд автомот тооллогын техникийн шаардлага хангаагүй байсан тул хасагджээ.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • МАН-ын жирийн гишүүн (202.21.124.133)

    2018-09-25

    За за хэдэн муусайн найз нар маань МАН-ыг дэмжихээ больж байна, "үр могой болсон залуучуудын намд" одоо бидний хэрэг байхгүй гэнээ ... би ч гэсэн больё доо ... үнэмлэхүй ялалт өгсөн биш үнэмлэхүй хагаралд ордог байнаш дээ новш гэж

  • ИРГЭН (202.21.124.133)

    2018-09-25

    Хэ хэ нэг үе эрдэмтэн мэргэдээр дүүрэн байсан энэ намд боловсролгүй мулгуу бөхчүүдээс өөр нийслэлийн намаа ахлаад явчих хүнгүй болсон гэхэд итгэмгүй. Зангидсан гар шиг байсан энэ нам ийм амархан унах гэж.

  • Зочин (202.21.124.133)

    2018-09-25

    Том алдаа, том хагарал. Монгол ардчилалтай, нэг үзэл бодол, нэг зорилго, нэгдмэл сахилгаараа ард түмний итгэл хүлээж байсан МАН үнэт зүйлсээ алдлаа. Мэдлэг нь нимгэн, тэр хэмжээгээрээ өөрийгөө өөрөөсөө дээгүүр үнэлдэг ДЭЭГҮҮР ТОЛГОЙТНУУД, нам дамнасан Түгжилүүд удахгүй МАН-аар сор зална. Хэрэв энэ намын шударга гишүүд, ахмад, дунд насныхан хөдлөхгүй бол одоо ингээд дуусна.

  • ИРГЭН (202.21.124.133)

    2018-09-25

    Ерөнхий сайд нь намын дарга байдаг олон улсын жишиг нийслэлд ч ялгаагүй ш дээ. Уг нь Засаг даргаа нийслэлийн намын дарга болгох Удирдах зөвлөлийн санал зөв байв. Харамсалтай нь хөл толгойгүй болсон МАН-ын эрх мэдлийн шуналтай УИХ-ын "ногоон" гишүүд үймүүлсээр хөөрхий өмнөх салбараа хүчрэхгүй байгаа Сумъяабазарт 4 давхар дээл нөмөргөчихлөө. Одоо Засаг, Нам хоёр тус тусдаа явахгүй дээ, аягүй бол нийслэлийн удирдлагаа бужигнуулаад эхэлнэ. МАН 100 жилийн ойгоо лааз өшиглөж тэмдэглэх вий дээ.

  • Зочин (112.72.15.78)

    2018-09-23

    Сумьяа базарт уул руухай сайд багадаад бас Нийслэлийн Засаг дарга болох уу Ха ха МАН-ын гишүүд мунхар байна даа

  • ЗОЧИН (49.0.218.87)

    2018-09-22

    МАН үнэхээр мэргэшсэн боловсон хүчний нөөцгүй болчихов уу? эх орон, ард түмнээсээ илүү өөрийгөө бөөцийлөгчдийг эрхэмд үздэг бочихов уу? эдийн засгийг улс төрийн эдийн засаг гэж хэлдэг. өнөөдөр ард түмний эрх ашгийг биш луйварчин 30 гэр бүл түүнийг тойрон хүрээлэгчид үйлчлэх эдийн засаг үйлчилж байна өнөөдөр монголд зэрлэг капитализм үйлчлэж зэрлэг капитализимйн сонгодог төлөөлөгч луйварч хүрэлбаатарыг даган баясаж удирдлагын муугаар ард түмнийхөө амьжиргааг муутгаж тусгаар тогтнолыг алдагдуулж байгааг бодож үзүүштэй болжээ