Шар тэмдэглэгээг “шаврын хаалт” гэж бүү зүхээсэй

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны тавдугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор замын хөдөлгөөнийг бууруулах ажлын хэсэг байгуулж, шат дараатай арга хэмжээ авч байгаагийн нэг нь хэт ачаалалтай уулзваруудад шар тэмдэглэгээ тавихаар шийдвэрлэсэн явдал юм. Энэ нь тухайн дөрвөн замын уулзвар хэсгийг шар зураасаар “хэрнэ” гэсэн үг. Нийслэлийн тээврийн хэрэгслийн жолооч нар өдөрт хоёр цаг түгжрэлд зогсч, алсхан орон гэртэй зарим нь “Машиндаа амьдарч байна” гэж хошигнох боловч үнэндээ хөдөлгөөнд оролцож буй машины тооноос нэг их хамаардаггүй, гол нь хөдөлгөөнд оролцох соёл, ухамсар, бие биенээ хүндэтгэх, ойлголцох чадвараас ихээхэн шалтгаалдаг бололтой юм.

Саяхан фэйсбүүк хуудаснаа тавьсан, хэд хэдэн улсын замын хөдөлгөөн, ачааллыг харуулсан бичлэгийг олж үзлээ. Бангкок, Ханойд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай зам дээр нийтийн тээвэр, ачааны тэрэг, мотоцикль, дугуйтай хэдэн мянган хүн хэрхэн учир зүйгээ олж, хэрүүл хараалгүй зорчиж байгааг хараад үнэхээр гайхсан. Тэнд ямар ч гэрлэн дохио, нэг ч автын цагдаа харагдаагүй. Гэтэл яг эсрэгээрээ Пакистан, Оросын замын хөдөлгөөн гэж ердөө л “дайны талбар” юм. Нам зогсчихсон хэдэн зуун машиныг “замын хөдөлгөөн” гэж хэлэхэд бас хэцүү л юм. ОХУ-ын Минск хотын нэг уулзварыг харуулж байна. Зам түгжрэлтэй байгааг харсаар байж улаан гэрэлтэй уралдан дайрч уулзварт нэвтэрсэн жолооч нарын хараал зүхэл, чих дөжрөм дуут дохио зэрэг нь манай нийслэлийн дүр төрхийг өөрийн эрхгүй санагдуулж байлаа. Ийм л байдлыг багасгахын тулд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн санал санаачилгаар шар тэмдэглэгээ тавихаар болж, уулзварыг хянах камер суурилуулах, программ хангамжийг ажиллуулахад зориулан хотын төсвөөс 200 гаруй сая төгрөгийг Засаг дарга шийдэж өгсөн төдийгүй энэ ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр болжээ. Тун удахгүй та бүхнийг “Цэцэг”төв Цаг уур, орчны шинжилгээний газар, МУБИС болон Төв музейн уулзвар дээр хэрээсэлж татсан шар зураас угтах болно. Энэ зураасыг давсан, улаан гэрлээр дайрч замын хөдөлгөөнд саад учруулсан жолоочид торгуулийн шийтгэл ногдуулах юм.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцож, ногоон гэрэл унтармагц “Зогс” шугамын ард, явган хүнд зориулсан гарц буюу цагаан зураасыг давахгүйгээр байраа эзлэх нь чухал болж байна. Манай зарим жолооч цагаан зураас дээр машинаа зогсоочихоод явган зорчигчдыг тохуурхсан харцаар харж байхтай цөөнгүй удаа таарч байсан. Ер нь авто зам дээр түгжрэх эсэх нь хөдөлгөөнд оролцож буй машины тооноос илүү жолоочийн сахилга хариуцлага, ухамсар соёлоос ихээхэн хамааралтай байдгийг нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Т.Энхтөр хэлж байлаа. Нэг сонирхолтой баримт толилуулахад, Токио хотын оршин суугчдын зургааны нэг, Бээжингийн иргэдийн 34 хувь нь л өдөр тутам автомашин хэрэглэдэг гэжээ.

Энэ нь нйитийн тээвэр хөгжсөн, дэд бүтэц, сайтай гээд олон хүчин зүйлтэй холбоотой ч мөнөөх л бусдад саад болохгүйгээр хөдөлгөөнд оролцох хотын соёлд суралцаж, ухамсартаа баттай суулгасны жишээ юм. Гэтэл манай нийслэлийн иргэдийн 69 хувь нь өөрийн унаа тэргийг хөлөглөж, нийтийн тээврээр зорчихоос зайлсхийдэг гэх судалгааны тоо байдаг. Саяхан нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд, цаашдаа нийтийн тээврийг боловсронгуй болгох, парк шинэчлэл хийх, үйлдвэрлэл үйлчилгээний түгээлтийг цагаар хязгаарлах, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах гээд олон санал санаачилга гарч байна билээ. Түүний нэг нь хотын төвийн зарим уулзварт шар зураас буюу дөрвөлжин тэмдэглэгээ тавьж турших ажил юм. Нэгэнт шийдчихсэн ажлыг нийтээрээ дэмжиж замын хөдөлгөөндөө соёл ухамсартай, мэдлэг зуршилтай оролцвол хэн хэндээ хэрэгтэй болох нь дамжиггүй юм.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.164.43)

    2018-09-24

    Дэмжиж байна.Угаасаа гэрэл дохио хэтэрч ордог, эгнээ байраа зөв эзэлдэггүй, байнга чихэж дайрч явдаг ,өөрсдийгөө овсгоотой жолооч гэж боддог ямххан бодолтой нөхдүүд хөдөлгөөнд саад учруулж түгжрэл үүсгэдэг. Торгуулийн арга хэмжээ, цаашлаад эрхийг нь хасч байх нь зөв

  • зочин (66.181.184.227)

    2018-09-23

    Шар тэмдэглэгээг дэмжиж байна. Хөдөлгөөнд соёлгүй оролцсон жолоочийг торгож баймаар юм. Сайхан тэрэг уначихаад цонхоороо хог, тамхины иш хаяад явах жолооч олон таарах юм даа. Хотын төвд машины зогсоол олдохгүй, замын ачаалал хэт ихсэж байгаа тул импортоор машин оруулж ирэхийг хязгаарлах цаг болж дээ. Япон, Солонгосын хуучин машины парк нь Монгол улс юм уу гэж бодогдохоор байна.

  • (202.131.234.194)

    2018-09-23

    ЗӨВ ЗӨВ, ДҮРЭТ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ЭРГҮҮ ЖОЛООЧ НАРЫГ САЙН ТОГРООД БАЙ. МАНАЙД АМЖИРГАА ЭНЭ ТЭР ГЭЖ ОЛОН ЮМ ГУЦАХ Л БАЙХ ГЭХДЭЭ ГАДНЫ ОРНУУД МАШ ӨНДӨР ТОРГУУЛЬ ТАВЬДАГ УЧРААС ТЭД ДҮРЭМЭЭ ЗӨРЧИДӨГГҮЙ БАЙХ

  • Зочин (182.160.33.112)

    2018-09-23

    Тэр замын цагдаагийн Энхтөр харин уулзварт орж хүлээх нь цаг хожино гэж яриад байсан одоо болохоор өөрөөр хэлж байна.Энэ шар зураастямар учиртай,замын хөдөлгөөний дүрэмтэй яаж уялдах болж байнаа.

  • Иргэн (182.160.33.112)

    2018-09-23

    Зураас зурах,баруун зүүн тийш эргүүлэх зэргээр аргаа барсан юм хийж байхаар хэдэн уулзвараа камержуулчихаачээ.Энэ бас л үл биелэх амиа аргацаах төдий ажил болно доо.

  • Зочин (182.160.36.201)

    2018-09-23

    Дүрэм журмын хэрэгжилт монголд дутаж байна. Гадаадад сүрхий соёлтой. Монголдоо ирэхээрээ яг мал шиг болцгооно. Дүрэм зөрчсөн тохиолдолд арга хэмжээг нь яс авдаг бол хаана хаанаа хариуцлага өндөр болно

  • (188.95.123.149)

    2018-09-23

    morio unaz jvahni deer bailgui

  • (202.21.106.104)

    2018-09-23

    Нэг малыг зориудаар яриулаад байгаан бишүү, Орос, Беларусын хотыг ч ялгахгүй байна шд, Вьетнам, Тайланд улсуудын машины хөдөлгөөний ихэнхи хэсэг нь овор багатай мопед мотоцикль, унадаг дугуйтай зорчигчид байдгыг мэдэхгүй орк толгойтоор хийлгэж, асар том цавчаас хийх хүмүүс нь ард нь байгаа нь илт шд.

  • (182.160.33.122)

    2018-09-23

    Хөархий дөө. Мэдлэг боловсрол нь нимгэн амьтан захиалгаар бичиж байгаа юм чинь яаж ч мэдэх вээ дээ.

  • (2.133.61.108)

    2018-09-23

    Чи ер нь ОХУын замаар явж узсэн уу Ядаж Улаан Удэ орж узээд ингэж бичээч Жишээ авахдаа бодиттой бай мэдлэгтэй бай Минск чинь Беларуссифн нийслэл болоод гучин жил болох гэж бна да

  • (2.133.61.108)

    2018-09-23

    ОХУын Минск хот бишээ

  • (103.229.122.121)

    2018-09-23

    Энэ дүрмийг л хүлээж байлаа.