“Apple” ухаалаг цагаа танилцуулав

“Apple” компани “Series 4” загварын ухаалаг, цоо шинэ загварын бугуйн цагаа танилцууллаа. Шинэ загварын цаг нь гадна дизайн, интерфейс зэргээрээ өмнөхөөсөө өөрчлөгдөж, илүү хүчирхэг, илүү чанартай, найдвартай болжээ. “Apple” компани шинэ загварын ухаалаг бугуйн цагаа “Hermеs” загварын ордны цаг, гутлын үйлдвэрлэл хариуцсан захирал Пьер Хардитай хамтран бүтээсэн байна.

Энэхүү ухаалаг бугуйн цаг нь таван загвараар худалдаанд гарах юм. “Apple” компанийн дөрөв дэх үеийн ухаалаг цагийг зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэсэн ба ус, доргионы хамгаалалттай аж. Цагны арьсан оосор дээр “Hermеs” брэндийн логог байрлуулснаараа онцлог болжээ. Шинэ загварын ухаалаг цаг нь цайвар шаргал, улбар шар, бор хүрэн, улаан хүрэн, ягаан зэрэг өнгөний сонголттой зах зээлд гарах юм байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)