“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүд,  эрүүл ахуйч болон АНУ, Япон, БНСУ-ын хөдөлмөрийн эмч, докторууд ирж оролцлоо.

Манай улсад мэргэшсэн сургагч багш дутагдалтайн улмаас хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, эмч нарыг бэлтгэх мэргэжлийн сургалт хангалттай бус цөөн тоогоор хийгдэж байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэшсэн эрүүл ахуйч, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургалтад хамруулах, хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг сайжруулах, шинэлэг арга барил бүхий оношилгоо, эмчилгээ, хөдөлмөрийн нөхцөл, орчныг судлах зэрэг асуудал тулгараад байгаа юм.

Энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хөдөлмөрийн эрүүл ахуйч, мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, олон улсын арга туршлагыг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж буй нь цаг үеэ олсон чухал сургалт боллоо.

Сургалтаар зөвхөн гадаадын орнуудын хөдөлмөрийн эмч, докторууд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн нь энэхүү сургалтын гол онцлог байлаа. Мөн өөрсдийн орны хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, бодлогын талаар туршлага хуваалцсан юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн амбулаториор  /2017 оны жилийн эцсийн байдлаар/ нийт 71638 иргэн үзлэгт хамрагдснаас урьдчилан сэргийлэх үзлэг 47998, 1500 орчим ажлын байранд нөхцөлийн үнэлгээ хийсэн байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 1967 оноос хойш нийт 9931 иргэн бүртгэгдсэн ба одоогоор идэвхтэй хяналтанд 3336 иргэн байна.

Д.Мягмарсүрэн

 

 

 

 

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)