Чойжин лам сүм музейн хамгаалалтын бүсэд байгаа барилгыг албадан нураана

Түүх, соёлын үнэт өв болсон Чойжин лам сүм музейн хамгаалалтын бүсэд хууль бусаар эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий 2 давхар барилгыг албадан нураах шийдвэрийг хотын дарга С.Батболд өнөөдөр гаргажээ.

Тус түүх дурсгалын газрын ойролцоо хоёр давхар улаан тоосгон байшин баригдаж, музейн эзэмшлийн газраас нь хууль бусаар авсан байсан юм. Аргаа барсан музейн удирдлагууд газраа олж авахын тулд шүүхэд хүртэл хандаж байсан удаатай. Гурван шатны шүүх Чойжин ламын сүмийн эзэмшил газраас байшинг буулгах шийдвэрийг гаргасан ч хэрэгжүүлээгүй өдий хүрчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)