“Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2018 оны есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Тархисудлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн, удирдлагууд оролцлоо.

Өнөөдрийн хурлаар XXI зууны тархи судлалын салбарт гарч буй ололт, амжилт, тархи судлалын хөгжлийн чиг хандлагын асуудлаар Эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, хүндэтгэлийн илтгэл тавьсан юм. Энэ үеэр “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма  “Тархины эмгэг, өвчлөл 21-р зуунд дэлхийн дахинд хамгийн их тулгамдаж буй асуудлын нэг болж байна. Үүнд отроо зөнөгрөл, сэтгэцийн эмгэг түгээмэл байгаа нь олон орны тархи судлаачид, эрдэмтдийн санаа зовоож байгаа. 7 секунд тутамд 1 хүн зөнөх эмгэгтэй болж байна. 2020 онд гэхэд 1,5 сая хүн зөнөгрөлийн эмгэгээс болж нас барна гэсэн судалгаа гарсан байдаг" гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)