Эхнэрээ ослоор алдаж, өвчтэй хоёр хүүхэдтэйгээ үлдсэн С.Гантулгад туслах хандивын аянг эхлүүллээ

Нэгэн жолоочийн буруутай үйлдлээс болж, хайрт эхнэрээ, хайртай ээжийгээ харамсалтайгаар алдсан нэгэн айлд туслах хандивын аянг "Мөрөөдөл" группээс эхлүүлжээ. Энэхүү групп нь өвчин зовлонд нэрвэгдэж, орон гэргүй шаналж яваа өчнөөн айлд баяр баясгалан, гэр орон бэлэглэж байсан аж. Ингэхдээ дандаа хандивын аян эхлүүлэн сайхан сэтгэлт монголчуудын тус дэмээр энэ бүх ажлыг нугалдаг юм байна. 

Харин энэ удаад С.Гантулга гэх өрх толгойлсон аавд туслахаар хандивын аянаа эхлүүлжээ. Түүний эхнэр нь одоогоос арваадхан хоногийн өмнө зам тээврийн ослоор амиа алдсан бөгөөд тэрбээр 11 настай болон 7 сартай хоёр хүүгийн хамт өнчрөн үлдсэн байна. 11 настай хүү нь цусаар бөөлжөөд бие нь өвдсөн тул эмнэлгээр явж, хичээлээсээ түр чөлөө авсан. Мөн 7 сартай хүү нь тархины даралттай, зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэнэ. 

Гэвч С.Гантулга нь эхнэрээ алдсанаас хойш хоёр хүүхдээ харан гэрээсээ ч гарах боломжгүй болж, бүх зүйлээр гачигдаж эхэлжээ. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд энэхүү аавд туслахаар хандивын аянг өрнүүлж байна. 

Ингэхдээ орон сууц авч өгнө том зорилт тавьсан аж. Тиймээс эхнэрээ ослоор алдаж, хоёр хүүхэдтэйгээ өнчрөн үлдсэн аав туслахыг хүсвэл Хаан банкны 5925248957 эзэмшигч С.Гантулга  гэсэн данс руу мөнгөн тусламж үзүүлж болно. Хэрвээ холбоо барихыг хүсвэл 88710260 дугаар луу залгаж холбогдож болох аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)