Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл болон цахим сайтад “Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарыг баривчилжээ” гарчигтай ташаа мэдээлэл нийтлэгдсэн байна. Уг мэдээллийн талаар тус үйлдвэрийн хариуцлагатай албан тушаалтнаас тодруулахад, дээрх мэдээлэл нь ор үндэсгүй бөгөөд Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж буйг хэллээ.

Иймд нэр бүхий цахим сайтад нийтлэгдсэн дээрх мэдээлэл нь үнэн бодитой, баримтад тулгуурласан байх шаардлагыг хангаагүй, сураг ажигаар бичигдсэн нь тодорхой юм. Цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хариуцлагатай албан тушаалтны нэр төрд халдсан аливаа гүжир мэдээлэл явуулах нь улсын ганц саалийн үнээ болсон үйлдвэрийн үйл ажиллагаанд сайнгүйг санах хэрэгтэй билээ.

M.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)