Багш нар төрийн дээд одон, медаль хүртлээ

Монголын багш нарын 52, дэлхийн багш нарын 24 дэх жилийн баярын өдөр тохио буй хүрээнд боловсролын салбарт үр бүтээлтэй идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүс төрийн дээд одон медалиар шагналаа.

Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан багш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар гардуулан баяр хүргэв. Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн багш З.Должинсүрэн, Орхон аймгийн Спортын дунд сургуулийн менежер П.Байгалмаа нар шагнагдсан байна. 

Мөн "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр:

-НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсролын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн, Б.Болорчимэг,

-Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах төслийн ажилтан Г.Норжмаа,

-Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуулийн технологийн багш Д.Энхцэцэг,

-Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн хими биологийн багш Т.Батцэцэг,

-Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургуулийн менежер Д.Ариунтуяа,

-Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн монгол хэлний багш Б.Болорсайхан,

-Багахангай дүүргийн Хангай цогцолборын биеийн тамирын багш Л.Баатарсүх,

-Налайх дүүргийн Голомт цогцолборын бага ангийн багш Б.Жаргалмаа,

-Багануур дүүргийн Гүн галуутай цогцолборын математикийн багш Б.Пунсалмаа,

-Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Б.Мөнхжаргал,

-Сонгинохайрхан дүүргийн 226 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Чанцалдулам,

-Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн багш Ү.Амарбат нарыг тус тус шагнажээ. 

Түүнчлэн "Боловсролын жуух бичиг" шагналаар

-Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургуулийн нийгмийн ажилтан Я.Үүрцайх,

-Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн биологийн багш Б.Энхмаа,

-Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн монгол хэлний багш Ж.Ундармаа,

-Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн англи хэлний багш М.Элбэгзаяа,

-Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнгөнтуяа,

-Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Э.Бямбадаш,

-Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн дизайн технологийн багш Т.Энхжин,

-Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн багш Бямбажавын Будсүрэн,

-Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн технологийн багш С.Дэршигжүгдэр,

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Х.Цогоо нар шагнагдлаа.

bagsh shagnal

bagsh shagnal

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Duremgui toglogch (115.171.244.42)

    2018-11-16

    Battulga bagsh nariig baahan hoorogdoj turhirch zuunii tush bolchihood odoo bayarluulj baigaa yum baina daa. Ogoh yumtai,turhirah bolood shudraga negnee zohiomoloor gutegleg taraah ontsgoi aviastai,hulgai hudald garshsan er saihan togloh yum aa.

  • mongol xun (66.181.181.129)

    2018-10-08

    neg l bayrlasan tomor soliltsson . ingej bayrluulax geed bgaa bol tsalin esvel tetgeveriig ni tultal ni ogooch . ene erguu avgai chadaxgui l dee

  • kkk (64.119.20.34)

    2018-10-08

    said unen medremjgui huvtsalah yumaa omdiig n ee

  • zochin (202.180.218.40)

    2018-10-08

    Bagahangai duurgiin Hangai tsogtsolboriin biyiin tamiriin bagsh Bimbadash gej nohor chini nasand hureegui huuhed huchirhiilsen hergeer duudagdaad yavj bsan sh dee. Yana ve odoo iim hun bBagshiin aldar avahaar chini haashaa harj uhnee...

  • (202.131.249.202)

    2018-10-08

    chaawaaas gej ene neg gyalgar tomort xuurtdagaa xezee bolix yum bol,yadarsan tsagt tomorlogiin vildwert tushaay aa, jin daraxgvi,zaryaa xvn awaxgvi xayachixiy gexeer bas neg ttmerxvv, estoi xog gedeg chini l ene baix daa, tegeed eniig awax gej alaltsaxiig ni yana aa,ternii orond tsalin xolsiig ni axiuxan ogood ajliin vr dvng ni vzex xeregtei bna,odoo surguuliar neg dvvren aawiin tseej,eejiin bogsnvvd nogoo xeden bagsn nar ni dund ni orood xolildchixson l shaaj ywax yum daa, iim ch salbar baigaagvi lyum daa, mongold ter ni arai gaigvi geed xelchix neg ch salbar alga,dampuurna ,gedeg ni l ene baix daa,

  • Zochin (103.26.193.222)

    2018-10-07

    Багщ нар маань л хеделмерийн баатар , гавьяат, хеделмерийн гавьяа, сухбаатарын гавьяа, терийн шагнал авмаар юм. Яам нь хэнийг ч дэвшуулээгуй юм уу.