Халуун кофе хорт хавдар үүсгэдэг

Халуун кофе хорт хавдар үүсгэдэг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нотолсон байна. Шинжлэх ухааны “Ланцет” сэтгүүлд “Халуун кофенд хорт хавдар үүсгэгч бодис идэвхждэг. Өөрөөр хэлбэл, кофейн ихээр агуулдаг кофе, цайг 60 хэмээс доош халуун уух ёстой. Гэтэл зарим хүн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан буюу 70-аас дээш хэмийн халуун кофе ууж, хорт хавдраар өвчлөх эрсдэлд ордог. Хэт халуун кофе уух нь хоол боловсруулах эрхтний болон улаан хоолойн хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдгийг судалгааны явцад илэрсэн шинж тэмдгүүд харууллаа” хэмээн онцолжээ.

Тиймээс АНУ-ын зарим муж улсад кофе шопуудад 60 хэмээс дээш халуунтай кофе худалдаалахыг хориглолоо. Мөн кофе үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгон дээр “Кофе хорт хавдар үүсгэдэг” гэж хүний нүдэнд харагдахаар бичихийг хуульчилжээ.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • аааааа (202.131.243.190)

    2018-10-09

    сайхан чаааахиймаа, 30 жил халуун кофе ууж байна, яагаач гүй бн. Нэг болхоор кофе хорт хавдар эсэргүүцдэг гээд л нэг болхор үүсгэдэг гээд, аль нь зөв бэ

  • (139.5.217.74)

    2018-10-09

    udur bolgon jas haluun kofe uudag bolood hedhen jil l bolj bn. zuw zugeer l bnadag