Дэлхийн 1.5 тэрбум хүн сэтгэцийн эмгэгээр өвчилсөн

Өнөөдөр дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай орны хувьд энэ өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байгаа аж.

Архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохиолдолд эрүүл мэнд хурдан дорддогийг ДЭМБ тогтоожээ. Үүнийг сэтгэцийн эрүүл мэнд хэмээн тодорхойлдог бөгөөд хүнийг сэтгэцийнх нь хувьд

-эрүүл,

-сэтгэцийн тулгамдсан асуудалтай,

-сэтгэцийн эмгэгтэй гэж гурав ангилж авч үздэг. Халдварт бус, архаг өвчнүүд одоогоор дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болж буй. Түүний нэг нь сэтгэл гутрал юм. 

Дэлхий дээр нэг буюу түүнээс дээш сэтгэцийн эмгэгээр өвчилсөн 1.5 тэрбум хүн байгаа бол манай улсад хамгийн багадаа 500 мянга ба түүнээс дээш хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн судалгаа гарсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)