Агаарын бохирдол ба салхи

-Улаанбаатар хотын агаар мандал 2017 оны 2-р сарын 15, 19 -ний өдрүүдэд ер бусын цэвэр тунгалаг байсан тухай тэмдэглэлийн дэвтэрт минь бичигдэн үлджээ. Энэ өдрүүдэд хүйтний эрч төдий л их сулраагүй байсан ч хотын агаар мандал гэнэт цэвэршсэн тухай олон хүн цахим ертөнцөд сэтгэгдлээ бичиж үлдээсэн байв. Улаанбаатар хотын газар нутагт олон хоногоор ноёрхож байсан агаарын бохирдол гэдэг хөнөөлт үзэгдэл  нэг хоёр хоногийн хугацаагаар гэнэт  цэвэршин алга болсон нь түр зуур айлчлан ирсэн “ачит салхины” үр дүн байлаа. Үүнийг хар бага наснаасаа цаг уурч мэргэжлийг тодорхой хэмжээгээр эзэмшсэн нүүдэлчин Монголчууд бүрэн ойлгож хүлээж авсан. Харин жинхэнэ шалтгаан нөхцлийг нь мэргэжлийн эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс бүрэн төгс  тодорхойлох биз ээ. 

Өнөөдөр дэлхий нийтээрээ агаарын бохирдлын эх үүсвэрийг багасгах ба бүрмөсөн алга болгох талаар хүчтэй тэмцэл өрнүүлж байна.

 

ЭНЭ БОЛ ЗҮЙ ЁСНЫ ЦОРЫН ГАНЦ ЗӨВ БОДЛОГО ГЭДЭГ НЬ ГАРЦААГҮЙ.

 

Гэвч энэ зорилго нь олон жилийн турш асар их хүч чармайлт, хөрөнгө зардал гаргаж биелэнэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгон хүлээн авч байна. Харин хүн төрлөхтөн аж үйлдвэрийн нүсэр том цогцолборууд ба том хотууд байгуулж эхэлсэн цагаас агаарын бохирдол гэдэг аюулт үзэгдэлтэй нүүр тулж түүнийг хүн ам шигүү суурьшсан бүс нутгаасаа сарниулан зайлуулахын тулд БАЙГЛИЙН САЛХИНЫ ЖАМ ЁСНЫ ҮЙЛЧЛЭЛИЙГ ашгилсаар ирсэн ба одоо ч ашигласаар байна.

Агаарын бохирдол үүсгэх нийлбэр хэмжээгээрээ манай Улаанбаатараас олон арав, магадгүй олон зуу дахин их Токио, Шанхай, Нью-Йорк, Москва зэрэг хотуудын агаар мандал манай хотынхоос яагаад  илүү цэвэр тунгалаг байдаг вэ? Энэ нь тэр хотуудын оршин буй газар нутагт байнга үйлчлэж байдаг “муссон”, “бриз”, “кролиус”зэрэг салхины хүч буюу агаарын сэлгэлтийн хүчин зүйлийн (конвекцийн) үр дүн юм.

Өндөр уулсаар хагас буюу бүрэн хүрээлэгдсэн  Улаанбаатар, Хөх хот, Бээжин, Алма ата хотуудын агаар мандлын чөлөөт сэлгээ бүрэн буюу хагас хаалттай явагддагаас агаарын бохирдлын үзүүлэлтээр дээгүүр байранд ордог.

Улаанбаатар хотод 11-р сарын сүүлээр бий болж эхэлдэг агаарын бохирдол 3-р сард төв азийн өндөрлөгийг хамран явагддаг 3 м/секундээс дээш хурдтай салхины хүчээр бүрмөсөн сарнин зайлуулагддаг. Эдгээр бодит жишээнүүд нь агаарын бохирдол ба салхины харилцан хамаарлыг тодорхой харуулдаг.  Өнөөдөр агаарын бохирдлыг арилгах талаар дэлхий нийтээрээ чармайн ажиллаж байгаа боловч түүнийг хүн ам шигүү суурьшсан бүс нутгаас саринуулан зайлуулж, агаар мандалд аажмаар уусган шингээх арга барилаас татгалзаагүй явж иржээ.

Улаанбаатар хотын агаар мандалд агаарын бохирдол удаан хугацаагаар амь бөхтэй оршин тогтноход доорхи хүчин зүйлүүд зонхилох нөлөө үзүүлдэг байна.

1.  Дүн өвлийн цагт хойд туйл болон сибирын нутагт бий болсон эсрэг циклоны хүйтэн төв азийн өндөрлөгт аажмаар шилжин ирж Улаанбаатар хот орших газар зүйн байршлын “тогоонд” шурган байршина. Энэ цаг үе нь салхины тогтворжилтын хамгийн оргил үе тул агаарын сэлгээ үл явагдана.

2. Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрүүд болон авто машины хөдөлгүүрүүдээс гарсан утааны бохирдол газрын гадаргуугаас яльгүй дээш хөөрч аажуухан тархан тунаралт үүсгэж агаарын бохирдлын судал бүсийг бий болгоно.

3. Өдрийн цагт нарнаас илгээгдэж байгаа радиацийн цацрагийг хотын дээгүүр хөшиглөх утаан судал халхлах тул газрын гадрага орчмын дулаан бага хэмжээгээр ч гэсэн нэмэгдэж чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл нарны цацрагийн альбедогийн шингээлтийн итгэлцүүр маш сул байгаа нь бүс нутгийг бүхэлд нь хамран явагдах салхины хүчин зүйлийг тодорхой хэмжээгээр хязгаарлана.

4. Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний улмаас бий болдог зонхилох чиглэлийн “королиус” салхины урсгалыг хотыг хүрээлэн буй уулсын өндөрлөгүүд саатуулан барьж байдгаас энэ салхи агаарын бохирдлын судалд сарниулах үйлчилгээ үзүүлж чаддаггүй байна.

5.Энэ цаг үед хотын бүс нутагт явагддаг уул  хөндийн нөөлөг салхины бэсрэг урсгалууд нь  агаарын бохирдлын давхаргад хүчтэй нөлөөлж чаддаггүй байна.

6. Цаг агаарын онцлог болон газар зүйн рельеф байрлалаас үүсэн бий болдог температурын урвуу үзэгдэл буюу (инверсийн үзэгдэл) агаарын бохирдлын судлыг баттайгаар түгжиж байдаг.

Энэ ярианы эхэнд дурдагдсан цэлмэг өдрүүд нь байглийн салхины эерэг үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Харин ийм салхийг Улаанбаатар хотын бүс нутгийн хэмжээнд НАРНЫ ГЭРЛИЙН АЛЬБЕДОГИЙН ҮЙЛЧЛЭЛЭЭР ТЕМПЕРАТУРЫН ХЭЛБЭЛЗЭЛ үүсгэх замаар өндөр зардал шаардахгүйгээр зохиомлоор үүсгэж болох арга бий гэдгийг холбогдох байгууллагууд нь анхаарч ажилламаар.

 

Л.Лхагва

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (202.21.115.35)

    2018-10-11

    Tegeed naad arga aa holbogdoh humust n hurgeh talar arga hemjee avaach dee. Hudlaa l tsetserheed bhiin. Uulzalt hural , TV , setgulchid handah, Niisleliin zasag , darga BOY nii said maidtai uulzaa ch dee ... Tuunees neeh meddeg hunii dr esgej sonind tavisan bolood ungurbul teged l duusna Tsuun hun olj unshina ihenh n unshihgui medehgui shu dee

  • БАТ инженер (103.206.195.163)

    2018-10-11

    Ийм ч Юм бичих гэж дээ

  • hun (43.228.130.236)

    2018-10-11

    eronhii buduuvch talaas n bichjee iim bishildee uulaar hureeluuleed utaan yavahgui baiga gej helehgeed baih shig baina ugui shu ehleed eneiig bichsen nuhur ugluu bosood udurjinguu stantsaas garj baiga utaa haishaa hiisehiig ehleed harah heregtei onoliin toim um yariad hereggui baihal daa mashinii utaag hamgiin suuliin tehnikiin hucheer sudlaa utaanii 10 geed togtooson baiga shu de iimerhu umaar ard olniig moligdood demii bizde haramsaltai

  • zochin (43.228.130.236)

    2018-10-11

    bid agaar geed baidag salhiaa martsan bn shuu songino duuregt neg ch uildver barih shaardlaggui utaan hotiig ter chigeer n burhen ter duuregt baiga hogiin tsegiig nen terguund haah heregtei tgd jijig dund uildveruudiig nuulgeh heregtei yagaad iim uman deer tolgoin ajildaggui um boloo en hot duureg n unene manguu um a