Худалдаа Хөгжлийн банкийг хууль зөрчсөн зөрчлүүдээ арилгах хүртэл тэмцлээ үргэлжүүлэхийг мэдэгдлээ

Худалдаа хөгжлийн банк нь Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төв оффисийн барилга угсралтын ажлаа 2018.07.10-ний өдрөөс эхлүүлэн, шөнийн цагаар хүч түрэн дайрч, хууль, ёс зүйг үл тоомсорлон үргэлжлүүлсээр байгаа билээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018.08.28-ны өдрийн 07/2806 тоот дүгнэлтээр удаа дараа хууль, норм, стандарт зөрчсөн зөрчил илэрснийг баримтжуулан дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018.09.13-ны өдрийн 05/3585 тоот шийдвэрээр, БАРИЛГА, УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН болно.

Гэтэл, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлсээр байтал газар шорооны ажил үргэлжилж, иргэд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна.

Худалдаа хөгжлийн банкнаас 2018.10.09-ний өдөр гаргасан мэдэгдэл гаргахдаа: Одоогийн байдлаар ямар нэгэн барилга угсралт, суурь, газар шорооны ажил хийгдээгүй гэсэн байна. Гэвч барилгын ажил ид явагдаж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа юм.

Мөн дээрх мэдэгдэлдээ: Олон Улсын шилдэг туршлага, стандартын дагуу нийслэл хотдоо чимэг болохуйц барилга барихаар төлөвлөж байна гэсэн нь Монгол Улсад мөрдөгдөх хууль, тогтоомжийг зөрчиж болно гэсэн үг үү?

Бид барилгын ажил гүйцэтгэж буй ажилтнуудад удаа дараа шаардлага тавьж, захиалагч компани болох “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн удирдлагуудад албан шаардлагаа хүргүүлсэн боловч хариу өгөлгүй өдийг хүрлээ.

Иймд Худалдаа Хөгжлийн банкийг хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, стандарт, хот төлөвлөлтийг зөрчсөн зөрчлүүдээ арилгах хүртэл тэмцлээ үргэлжүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)