Онгоцныхоо тоог мэддэггүй ИНЕГ-ын дарга гэж байх уу?

Өнөөдрийн байдлаар Монголын иргэний агаарын салбарт 18 зорчигч үйлчилгээний онгоц, хөдөө аж ахуйн чиглэлээр 13 онгоц нислэг хийж байна. Эдгээр зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа 18 онгоцны хэд нь Mонгол улсын өмч вэ гэж УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурлын үеэр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгээс асуулаа.

Эдгээр 18 онгоцны яг хэд нь Монголын өмч вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна, надад тийм материал алга байна гэж хариулж байх юм. Л.Бямбасүрэн нь ИНЕГ-ын даргаар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (203.91.118.247)

    2018-10-12

    Энэ балай очоод энэ газар сүйрч байгаа гэсэн, ажилчид нь үгээ бардаг юм билээ

  • зочин (202.70.47.158)

    2018-10-11

    Лу Болд луйварчин хамгийн ашигтай байсан Аэробус-300 г нь луйвардчихсныг мэддэг болов уу?

  • Эрка (103.229.121.28)

    2018-10-11

    Энэ тэнэгийг зайлуулаач эээ иймл новшнууд ажиллсан болохоор бид яаж хөгжих юм бэ