Д.Тэрбишдагва: Хэнтий аймгийн 42 тойргийн сонгогчдын эрх ашиг зөрчигдөж байна

Дүрс үзэх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Уг дүгнэлт нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгууль явуулах тогтоол нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт юм. Цэцийн энэхүү дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ "Төрийн албан хаагчдын сонгогдох эрх зөрчигдөж байна гэж цэц дүгнэлтээ гаргасан. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй байна. Энэ нь нөгөө талаасаа тухайн тойргийн иргэдийн эрх зөрчигдөж байна. Энэ асуудлыг яах вэ. Улсын төсөв хэлэлцэж байгаа үед 42 дугаар тойргийн 12 мянган сонгогчийг хэн төлөөлж ярих юм бэ. Үүн дээр ямар гарц байна вэ" гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.95.177)

    2018-10-11

    tenegvvdee enhbayriig gargahnuu ta nar