“Роснефть” компанийн салбар манай улсад нээгдэх үү?

ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хөрш орнуудын төрийн тэргүүнүүдтэй хэлэлцсэн билээ.

Мөн энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллах үеэрээ, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров, Байгалийн нөөц, экологийн сайд Д.Н.Кобылкин, “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И.Сечин болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх талаар санал солилцсон байдаг.

Тэгвэл өнөөдөр буюу 10 сарын 12-ны өдөр БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл цацсан нь олны анхаарлыг татаад авлаа.

Холбоос:  http://bit.ly/2Fc7ehJ

Тэрээр, “Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Роснефть" компанийн ерөнхий захирал И.И Сечинтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарыг уулзуулсан байна. Энэ уулзалтын хүрээнд "Роснефть" компанийн зүгээс Монгол Улсад өөрийн салбараа нээх хүсэлтээ илэрхийлжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Роснефть" компанийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа Оросын талд илэрхийлсэн мэдээлэл байна. Засгийн газрын зүгээс энэхүү мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд монополь компаниуд нөлөөлөхөөр чармайж эхэлжээ. Дур зоргоороо авирладаг, Засгийн газраас татаас аваад сурчихсан нефть импортлогч компаниудын хандыг дарах болжээ”

Эх сурвалж: МОНГОЛЫН ШАТАХУУН ХЭРЭГЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН О.БЯМБАДЭЛГЭР гэсэн байна.

Дашрамд дуулгахад  албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус компани зах зээлийн үнээс хямд өртгөөр шатахуун борлуулах салбараа манай улсад нээх талаар урьд нь хоёр ч удаа хүсэлт гаргаж байжээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.4.242)

    2018-10-13

    Маш сайн байна.Түргэн хэрэгжүүлээ.