БНСУ-д харласан иргэд сайн дураараа эх орондоо буцаж ирвэл хилийн хоригоос чөлөөлөгдөнө

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өршөөлийн аян өрнүүлж байгаа. Дээрх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд сайн дураараа эх орондоо буцсан тохиолдолд БНСУ-д буцаж ирэхэд нь хилийн хоригоос чөлөөлөх юм. Харин баривчилгаанд өртсөн иргэдийг дээд тал нь 10 жил хүртэлх хугацаагаар БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь хязгаарлах ажээ.

Түүнчлэн Солонгосын Цагаачлалын албанаас барилга, үйлчилгээний газруудад баривчилгаа, шалгалтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон аж ахуйн нэгжүүд, ажилд зуучлагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хатуу арга хэмжээ авах тухай мэдэгдсэн байна.

Оюутан, гэр бүлийн гишүүн зэрэг хөдөлмөр эрхлэх визгүй иргэд хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд мөн албадан нутаг буцаах ажээ.

 

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • uuk (1.176.149.248)

    2018-10-15

    passpordon deer l har dardaggui yum tzaanaa bol burtgel ene ter n heveeree dahij viz garna aa gonj...

  • shaa (202.9.41.80)

    2018-10-15

    ireed 7n jil bolj bn orshoolin saraar garch irsen ahiad vizend oroh gesen har bsan bol hezeech dahin garahgui geseen solingosin elchin tegeheer hudlaa daa

  • баабар (182.160.37.141)

    2018-10-15

    угаасаа сайн дураараа гарсан миний танилуудад бүгд ахиж хэзээ ч виз олгодоггүй юм билээ. худлаа шаахаа боль .