Уулз­варт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд шар тэмдэглэгээ чухал үүрэгтэй

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийх ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. Эхний ээлжинд “Цэцэг" төв, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, МУБИС болон Төв музейн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээг хийхээр төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар “Цэцэг” төв, МУБИС-ийн уулзварт хийж дуусаад байна.

“Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөл­гөө­ний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоо­чид торгууль оногдуулах, уулз­варт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)