“Дэд бүтцийн төв” -ийн ажил эрчимтэй явагдаж байна

Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр” төвийн эхний байгууламжийг барих ажил дуусах шатандаа ороод явж байна. Тэгвэл өчигдөр БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НЗД-ын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг болон бусад албаныхан Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд баригдаж буй анхны Дэд бүтцийн төвийн барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Дэд бүтцийн төв нь гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай бүтээн байгуулалт юм. Энэ төв нь 200-300 айл өрхийг дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн байна.

“Дэд бүтцийн төв” -ийн ажил эрчимтэй явагдаж байна Arslan.mn

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Иргэдтэйгээ хамтарч амьдрах орчныг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах тал дээр иргэд төрийн байгууллага ямар үр дүнд хүрч болох вэ, гэр хорооллыг хаус хороолол болгох боломжтой гэдгийг уг төсөл харуулж байна. Энэ онд 3 байршилд, ирэх онд 47 байршилд хийхээр төлөвлөж байсан ч энэ жил ганцхан Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд ажлыг эхлүүлээд дуусах шатандаа ороод явж байна. Иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаж, өөрсдөө баг болж нэгдсэний үр дүнд энэ ажил хийгдэж байгаагаараа онцлогтой. Агаар хөрсний бохирдлыг арилгах эцсийн арга зам бол иргэдээ орон сууцжуулах явдал юм. Тэгэхдээ өнөөдөр дэд бүтцийн асуудлыг нь шийдээд өгчихвөл иргэд заавал орон сууцанд орно гэж зүтгэхгүй. Өөрийн эзэмшлийн газартаа дэд бүтцээ татуулаад орон байраа өргөжүүлээд амьдрах бүрэн боломжтой учраас үүнийг гэр хороололд хувьсгал авчрах төсөл хэмээн харж байна. Ажлын  гүйцэтгэлд нь сэтгэл хангалуун байна. Иргэд мөн идэвхтэй оролцож, ажилд дэмжлэг үзүүлж байна. Нийт хамрагдах өрхийн 150 гаруй өрх айл бэлтгэлээ хангаж, суултуур болон ваннаа авсан байна. Мөн “Дэлхийн банк”-тай хамтраад дулаалгын төсөл боловсруулж байна. Дулаалгын өртгөөс хамааран “Дэлхийн банк 70 хувийг, иргэд 30 хувийг гаргахаар төлөвлөж байна” хэмээлээ.

“Дэд бүтцийн төв” -ийн ажил эрчимтэй явагдаж байна Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Сервис центр буюу гэр хорооллыг дэд бүтцийн сүлжээнд бүрэн холбох уг төсөл нийтдээ 14 га талбайг хамарч, 200 хашааны 284 айл энэхүү төсөлд хамрагдаж байна. Маш бага зардлаар иргэд өөрийн эзэмшил газартаа орчин үеийн амины орон сууцтай болгох төсөл юм. Энэ төслийн ачаар гэр хороололд бодитой хувьсал авчирна гэж үзэж байгаа. Бид гэр хорооллын өрхүүдийг цэвэр, бохир, дулааны шугам сүлжээнд холбоод зогсохгүй авто зам, дугуйн зам, явган хүний авто зам, гэрэлтүүлэг, камер зэргийг бүрэн шийдсэн иж бүрэн төслийг хэрэгжүүлж байна. Магистрал шугамуудаа бүрэн татаж дууссан. Айлуудын хашаанд ариутгах татуургын 198 худаг, дулааны 88 худаг татаж бэлэн болгож, айлуудын хашааруу татаж байна. Шугамууд татагдаж дуусахаар автозамын ажлууд хийгдэнэ.” хэмээлээ.

Долдугаар хорооны иргэн Л.Өлзиймаа “Нийслэлийн зүгээс гэр хорооллыг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах тал дээр анхаарч уг төслийг хэрэгжүүлж байгаад баяртай байна. Манай гэр бүлийн зүгээс уг төслийг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд өнөөдөр гэрт хэрэгтэй бүхий л тоног төхөөрөмжүүдээ авчихсан одоо холбохыг нь хүлээгээд л байж байна. Энэ төсөлдөө зориулан байшиндаа багахан хэмжээний засвар хийсэн. Бид заавал орон сууц өндөр үнээр авах шаардлагагүй өөрсдийнхөө эзэмшлийн газарт тохилог хаустай болох бүрэн боломжтой болж байна. Нийслэлийн зүгээс ажлыг эрчимтэй явуулж байгаад баяртай байна.” хэмээлээ.

“Дэд бүтцийн төв” -ийн ажил эрчимтэй явагдаж байна Arslan.mn

 Дэд бүтцийн төв нь айл өрхүүдэд дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэрэг үндсэн таван шугамыг ойртуулах юм. Бие даасан бохирыг системийг цэвэрлэх байгууламжаар шийдэхээр болсон бөгөөд цэвэрлэх байгууламж нь хатуу хог хаягдлыг шүүж, элс, өөх тос баригчтай. Насосын станц, идэвхжүүлэлтийн цөөрөм, хоёр ээлжийн тунгаах цөөрөмтэй. 15-30 минутын зайтай насосоор бохирдлыг тунгааж шүүх юм. Тунгаагуураар орсон ус 99 хувь цэвэршиж, гаргалгааны худагт нийлнэ. Биологийн уламжлалт цэвэрлэх байгууламжийн дамжлагыг энгийн байдлаар шийдсэн технологи аж. Хоногт 520 м/куб бохир цэвэрлэх хүчин чадалтай. Хүчин чадлаа ирж буй бохироос шалтгаалан автоматаар тохируулах юм байна.

“Дэд бүтцийн төв” -ийн ажил эрчимтэй явагдаж байна Arslan.mn

“Дэд бүтцийн төв” -ийн ажил эрчимтэй явагдаж байна Arslan.mn

“Дэд бүтцийн төв” -ийн ажил эрчимтэй явагдаж байна Arslan.mn

“Дэд бүтцийн төв” -ийн ажил эрчимтэй явагдаж байна Arslan.mn

“Дэд бүтцийн төв” -ийн ажил эрчимтэй явагдаж байна Arslan.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)