"Хөх үндэсний гал” яруу найргийн наадам боллоо

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн мэндэлсний 85 насны ойд зориулсан “ХӨХ ҮНДЭСНИЙ ГАЛ” яруу найргийн наадам өчигдөр өргөн дэлгэр сайхан боллоо.

Тус яруу найргийн наадамд хот, орон нутгийн 21 яруу найрагч шүлгээ сойсноос МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Ууганбаяр тэргүүлж, дэд байрыг “Болор цом”-ын эзэн Н.Гантулга, гутгаар байрыг “Болор цом-ын эзэн Ш.Лхамноржмаа нар эзэллээ.

Өвөрхангайчуудын бахархал, Монголчуудын оюун санааны гэрэл гэгээн болсон эрхэм найрагчийг дурссан, залуу уран бүтээлчдийн найраг эгшигт умбасан нэгэн сайхан үдэш байлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)