Монголчууд бусад орны иргэдээс үнэтэй эм хэрэглэдэг

Хүн амын эмийн хүртээмжийг сайжруулах тухай олон улсын хурал боллоо. Тус хуралд оролцсон АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяагийн мэдээлснээр, манай иргэд Азийн бүсийн бусад орноос 2-3 дахин илүү үнэтэй эм хэрэглэдэг байна. Цөөн эм худалдаж авдаг нь үнийг нэмэгдүүлж, чанаргүй эм авах суурь болж байна гэж тэрбээр үзжээ.

Иймд улсын эмнэлгүүдэд хэрэглэх эм, тариаг нэгдсэн журмаар худалдаж авах асуудлыг хөндсөн нь олон улсын байгууллагад өргөн хэрэглэдэг арга юм. Энэ онд улсын эмнэлгүүдийн хэрэглээг нэгтгэж худалдан авалт хийснээр 300 сая төгрөг хэмнэжээ. Уг хэмнэлт эмийн үнэ хямд байх боломжтой гэдгийг харуулж байгаа төдийгүй тухайн эмнэлэг хэмнэсэн мөнгөөрөө өөр төрлийн хэрэгцээтэй зүйлээ худалдан авах боломжийг бүрдүүлж болохоор байна. 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (66.181.189.96)

    2020-12-07

    Ene emin mongol zaawar xeregtei ba .

  • Irgen (103.57.95.28)

    2018-10-19

    Bi ulan-uuded ochihdoo aaviin uudag daraltnii ekbator geed emiig zugeer l neg emiin sangaas avhad end alaan bolj hunguluulj avdag unenees dahin baga bsan geed bod doo. Em oruulj irdeg company uud tegeheer ard tumnee yaaj shuldag ni haragdaj bgaa yum. MGL iin ard tumen bosoh sereh tsag bolchihood baidag.

  • zochin (202.180.218.40)

    2018-10-17

    Эмийн үнэ арай л юмаа. Ханиадны 3 төрлийн эм , дархлааны ганц лаа авахад л 100,000 төгрөг өгөөд гөрлөө. Би 450,000 төгрөгний цалинтай. Яаж үр хүүхдүүдээ нэг аятайхан хүмүүс болгож өсгөе дөө. Үнэхээр энэ эмийн үнэ монголчуудыг ядууруулах нэг том шалтгаан болж байна. Энэ төр засаг эмийн асуудалд анхаарал хандуулж улсын эмийн сангууд байгуулж ард иргэддээ баталгаатай, хямд эмээр НДД-ын хөнгөлэлттэй үйлчилж ард түмнээ нэг баярлуулмаар юмаа.