Газар чөлөөлөх дараагийн байгууллага худалдаа хөгжлийн банк

Нийслэлийн газрын албанаас Худалдаа хөгжлийн банкинд мэдэгдэл хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Занабазарын музейн баруун талд байршуулан 2950 м2 газрыг уг компанид үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Гэвч уг компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан байх тул 2018 оны аравдугаар сарын 18-ы өдрийн дотор зөрчлөө арилгаж, газар чөлөөлөхийг мэдэгджээ.

Мэдэгдлийн дагуу газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг анхааруулсан байна.

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ИРГЭН (183.177.100.4)

    2018-10-18

    ЯГ ЗӨВ ШҮҮ. ХХБАНКНЫХАН ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР АВСАН-ҮҮН ДОТОР АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРД ДАВХАР ЯВААГ АРД ТҮМЭН МЭДДЭГГҮЙ ШҮҮ ЭНЭ АН НАМЫНХАН ИДЭХ АВАХ ЦӨЛМӨХ Л ЮМ ХААНА БАЙНА БҮГДИЙГ АВДАГ ХУДЛАА АРД ТҮМНИЙ НЭР БАРЬДАГ ЯАСАН ШУНАЛ НЬ ШУЛАМ БОЛСОН ШУЛМАСНУУД ВЭЭ.........................

  • (202.70.47.158)

    2018-10-18

    Маш зөв байна. Мөнгөөр далайлгаж, хотыг захирах гэсэн луйварчдын хамрыг бурантаглаж, хот захиргаандаа оруулж, нийтийн эрх ашгийг чухалчилж байгаад баярлаж, ажлын амжилт хүсье. Одоо ингэх цаг нь болсон шүү, шантарч болохгүй, олон нийт дэмжих болно.