Х.Нямбаатар: О.Баасанхүү гэдэг хүнийг хамаагүй яриулмааргүй байна

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар 2019 оны төсвийг дагаж орж ирсэн хуулиудыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт тодруулга авч байх үеэр  УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар нар хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар ам муруйгаад авав. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хүүхдүүдийг дандаа ойр дотны хүмүүс нь хүчирхийлж байна. Би хуулийн төсөл санаачлаад Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн ч явахгүй байна. Х.Нямбаатар гэдэг бацааныг овоо юм хийх болов уу гэсэн чинь ер хөдлөхгүй юм" гэв.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Би энэ О.Баасанхүү гишүүнд хоёр жил доромжлууллаа. Өөрийг нь оймсондоо хавчуулж УИХ-д оруулж ирсэн даргаа ч доромжилно. УИХ-ын гишүүдэд үнэтэй зураг шахна. Аваагүй хүнийг нь доромжилно.  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг заалт өөрчлөгдөөгүй. Гэтэл хүн гүтгэж, доромжлоод байна" хэмээв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)