Ж.Мөнхбат: УИХ-ын гишүүн, сайд нар, төрийн том албан тушаалтнууд хүүхдийн мөнгө авахгүй байхыг уриалж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Тогтоолын төсөл санаачлагчын нэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгийг өгөх нь зөв гэж бодож байгаа. Хүнийхээ төлөө төр нь ажилладаг Япон улс гэхэд сар бүр 10,000 иенийг хүүхдүүддээ өгч байгаа. Дэлхий дээр хүүхдийн мөнгийг хамгийн бага өгдөг нь Монгол Улс.

Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөөр таван кг гурил, 3 кг будаагаа авч амьдралаа залгуулж байгаа олон зуун мянган айл, өрх байгаа шүү гэдгийг хэлье.

Хоёрдугаарт, хүсэлт гаргасан хүүхдэд мөнгийг өгнө гэдэг бол 100 хувь өгөх биш. Боломжтой, бололцоотой айлын хүүхдүүдэд өгөхгүй байх бүрэн боломж бий. Би далчигнасан шийдвэр гаргаагүй. Монголын бүх хүүхдүүдэд мөнгө өгөх шийдврийг манай Засгийн газрын үед гаргаж байсан. Тэрийгээ бол хамгаална. Хэзээ ч хэлнэ. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр нь хууль зөрчсөн гэж огцорч ч байсан.

Хууль зүйн яам нурж уначихаагүй л байгаа. Ажлаа явуулж байгаа байр байшинтай. 2019 оны төсөвт Хууль зүйн яамны контор барихад 4 тэрбум төгрөг тавьчихсан байгаа.  4 тэрбум төгрөгөөсөө татгалзаад, шинэ контор барьж тансаглахаа больж монголын ард түмний хүүхдэд мөнгө өгөх хэрэгтэй.

Монголын ядарсан айлын хүүхдүүдэд мөнгө өгье гэхэд юунд уурлаад байгаа юм бэ. Хүүхдийн мөнгийг шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө авах гэж байгаа биш. УИХ-ын гишүүн, сайд нар, төрийн том албан тушаалтан, дарга нар хүүхдийн мөнгө авахгүй байхыг УИХ, Засгийн газар уриалж болно ш дээ. Би уриалж байна. 

Үнэхээр авья гэж хүсэж байгаа, эм тарианд нь хэрэг болж байгаа айлуудад нь өгье гэж энэ тогтоолын төслийг оруулж ирж байна. Баталж өгөөч.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс юмуу зургаадугаар сарын 1-нээс мөнгийг нь олгоход 13 тэрбум төгрөг л шаардагдана" гэв.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох" тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Мэдээний дүрсийг хүлээн авна уу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.184.160)

    2018-10-19

    Ингээд л заачихаач УИХ-ын гишүүд,ЗГ-ын сайд ,төрийн нарийн бичгийн дарга,агентлагийн дарга,яамны газрын дарга,аймаг,сумын засаг дарга гэх мэтийн нөгөө 60 тэрбумын схем дээр чинь наад хүүхдийн мөнгө байтгуай төрөөс цалин авахааргүйгээр томьёолсон хүмүүсээ хасчихсан заалтыг л оруулчихл даа.Энэ нь дээр бөөн юм яриад яахын