Баянзүрх дүүргийн ‘’Дүүрэг хөгжлийн төв’’-ийн 5-н жилийн ой тохиож байна

Баянзүрх дүүргийн ‘’Дүүрэг хөгжлийн төв’’-ийн 5-н жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Иргэдийн эрүүл, ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн, ажлын байрыг бий болгох, дундын өмчлөлийг эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, хариуцсан эзэнтэй болгох зорилгоор “Дүүрэг хөгжлийн төв”-ийг байгуулж байсан юм. Тус байгууллага өнөөдрийн байдлаар гэр хороодод Газар өмчлөгчдийн 134 холбоо /ГӨХ/, байшин хороодод 304 СӨХ-той хамтран үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд анхлан Баянзүрх дүүрэг ГӨХ-г байгуулж байсан бөгөөд иргэдийн гаргасан санал санаачлагыг дэмжин таван жилийн хугацаанд нийт 122 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал тус байгууллага нь өнгөрсөн таван жилийн хугацаанд иргэдтэй хамтран 22 газарт хүүхдийн тоглоомын талбай, 25 байршилд явган хүний зам, 15 хороонд 15 жишиг гудамж зэрэг нийт 122 төсөл хөтөлбөр, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

 “Дүүрэг хөгжлийн төв”-ийн таван жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, дүүргийн ИТХ-ын төлөөгчид, дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, СӨХ-ын захирлууд, Иргэдийн бүлгийн ахлахууд болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)