Утаанаас өөрсдийгөө хамгаалах мэргэжилтний зөвлөгөө

"Бээжинд хэрхэн эрүүл амьдрах вэ" хэлэлцүүлэгээр мэргэжлийн хүмүүс цуглан иргэддээ зориулан утаанаас сэргийлэх энгийн арга замуудыг зааж өгсөн байна. Тэд иргэддээ ямар зүйлсийг сануулсыг товчлон хүргэе.

1. Агаарын бохирдолтой үед насанд хүрсэн хүн 70 минутаас дээш хугацаанд гадуур явахад биед нөлөөлж эхэлдэг гэдгийг үргэлж санаж, шаардлагагүй бол гэртээ байхыг илүүд үзэх хэрэгтэй.

2. Маск зүүх нь гадуур явах үед утаа, агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн арга. Гэхдээ олон улсын стандартаар баталгаажсан гэрчилгээтэй маскийг сонгох хэрэгтэй. Нэг удаагийн буюу эмийн сан бүрд байдаг нимгэн маск агаарын бохирдлыг 10-15 хувиар шүүдэг учир энэ төрлийн маскыг ч гэсэн зүүж байхад илүүдэхгүй. Мэргэжилтнүүд Бээжингийн иргэд Cambridge mask-ыг хамгийн сайн нь хэмээн зөвлөжээ.

3. Агаар цэвэршүүлэгч сонгохдоо хамгийн үнэтэйг нь биш харин хамрах хүрээг нь судлаж байж сонгох хэрэгтэй. Учир нь агаар цэвэршүүлэгчид бүгд сэнс+шүүгч гэсэн бүтэцтэй байдаг учир үнэтэй байх нь хамаагүй харин гэрийн чинь агаарыг бүрэн цэвэршүүлж чадах хамрах хүрээ сайтайг нь худалдан аваарай.

4. Утаа зөвхөн уушгийг л өвчлүүлдэг гэж бодох нь өрөөсгөл. Утаа, агаарын бохирдол нь цус харвалт, зүрхний шигдээс өвчний зонхилох шалтгаан болдог байна.

5.Утаат өвлийг эрүүл чийрэг давж гарах хамгийн сайн арга нь мэдээж дасгал хөдөлгөөн хийж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх аж.

6. Агаарын бохирдлын биед үзүүлэх нөлөөг багасгахад С витаминаар баялаг хүнс хэрэглээрэй. Мөн оливын тос, брокколи, маалингын үр, улаан лооль, сонгино сармис идэх нь ч ашиг тусаа өгөх болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)