Өвөрхангай нутгийн 500 оюутан Найрамдал цогцолборт чууллаа

Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутнуудыг хамруулсан "Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо" чуулганыг Өвөрхангай аймгийн Нийгмийн Ардчилал Залуучуудын холбоо, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн ажлын алба, Өвөрхангай аймгийн оюутны холбоо, Найрамдал зуслан хамтран зохион байгууллаа.

Чуулганаар оюутан залуучуудыг идэвхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, лекц сургалт явуулав. Чуулганд оролцсон оюутнуудаас шилдэг 20 оюутанд өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа гэж гишүүний ажлын албанаас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)