"Эх үрс"-ийн элч дуучин Ноён бондгор хосуудад зориулсан цахим уралдаан зарлалаа

Монгол улсын "Эх үрс"-ийн элч дуучин НОЁН БОНДГОР буюу Ц.Амарбаяр, гэргий Б.Золзаяатайгаа хамтран бүх жаргалтай хосууддаа "Хос жаргал" хэмээх уран бүтээл гаргасан билээ. 

Энэхүү "ХОС ЖАРГАЛ" дуун дээр хийгдсэн хосуудын зурган эвлүүлгийн уралдааныг "Portal entertainment" болон дуучин "Ноён Бондгор" нар хамтран зохион байгуулж байна.  Уг зурган уралдаан нь цахим орчинд хамгийн өндөр шагналтай бөгөөд бүх хосууд оролцох боломжтой аж. 

Цахим орчин дахь Пэйж хуудаснууд өөрсдийн хандалтаа өсгөх, LIKE даруулах үүднээс хуурамчаар өндөр шагналын сан  амалдаг байсан бол энэ уралдаан нь албан ёсоор зарлагдаж, шилдэг хосуудыг шалгаруулах гол зорилготой юм байна. 

"Хос Жаргал" дууны дуун дээр хийгдэж буй энэхүү уралдаанд УИХ-ын гишүүн Г.Уянга, жүжигчин Э.Ууганбаяр,  "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Ж.Алтаншагай, "Эмоци" продакшны жүжигчин хосууд Г.Нарансолонго,  О.Тэмүүжин зэрэг олны танил эрхэмүүд идэвхитэй оролцож байгаа ажээ. Мөн Өмнөд Солонгос болон ӨМӨЗО, Япон зэрэг гадаад буй олон олон монгол хосууд энэхүү уралдаанд оролцож олны хүрээг хамарсан томоохон Цахим уралдаан болон өргөжиж байна. 

Дуучин НОЁН БОНДГОР буюу Ц.Амарбаяр, гэргий Б.Золзаяатайгаа хамтран олон сайн үйлсийг санаачлан хийдэг бөгөөд "Нэмнээ" аянд нэмнээ оёж өгсөн, ширгэж буй Ганга нуураа аврах хөдөлгөөнд Өвөр Монголчуудтай мод тарьсан зэрэг олон буяны ажил хийдэг билээ.  Мөн тэрбээр "Эх үрсийн Элч дуучин" хээмээх эрхэм сайхан алдартай бөгөөд Сар шинийн баяраар 21 ээжийг баярлуулж Дээл бэлэглэсэн буянтан билээ. Олны танил дуучин хүн бусдын сэтгээгүйг сэтгэж 

 ЗААВАР https://www.facebook.com/NoyonBondgorOfficialPage/videos/307788383286794/энэ дуун дээр видео хийнэ. 

Жишээ нь : https://www.facebook.com/shildegvideoclip/videos/1034232353393954/

5-р байр- Kontas цагны дэлгүүрээс хос цаг авах эрх+ Гарын бэлэг +Гэр бүлийн зураг авхуулах эрх /60*40 хэмжээтэй / Portal entertainment/
4-р байр - Дээдсийн гоёл үндэсний хувцас урлалын урлангаас 2 хос дээл + Гарын бэлэг+Гэр бүлийн зураг авхуулах эрх /60*40 хэмжээтэй / Portal entertainment/
3-р байр- Хундан цагаан хургатай хонь+ Гарын бэлэг+Гэр бүлийн зураг авхуулах эрх /60*40 хэмжээтэй / Portal entertainment/
2-р байр - Хурдан удмын даага + Гарын бэлэг +Гэр бүлийн зураг авхуулах эрх /60*40 хэмжээтэй / Portal entertainment/
1-р байр -Их таван ханатай гэр +Гарын бэлэг +Гэр бүлийн зураг авхуулах эрх /60*40 хэмжээтэй / Portal entertainment/

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)