МАН-ын бүлгээс утаанд 154 тэрбум төгрөг төсөвлөхөөс 80 тэрбумыг хасжээ

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг өдөржингөө 2019 оны төсвийн төслөөр хуралдсан. Эрх баригчид хэтэрхий том төсөв байна гэдэг шүүмжлэлийг тойрч нэлээн удаан маргажээ. Ямартаа ч олны шүүмжлэлийг дагуулаад байсан утаанд 154 тэрбум төгрөг төсөвлөхөөс 80 тэрбумыг хассан байна.

80 тэрбум дотор яндангийн шүүлтүүрт зориулсан 54 тэрбум төгрөг багтсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Яндангийн шүүлтүүрийн төсөв хасагдсанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бухимдаж "Ах нар утааг арилгах дургуйдээ, утааны төсвийг хасч байна" гэх утгатай үгсийг бүлгийнхээ хуралд хэлжээ.

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Zochin (64.119.25.145)

    2018-10-23

    Utaagaa arilgax shuultuur bol tublursen zuuxand tabibal ur duntei baix. Ail burt bol xudlaa daa.

  • (119.40.99.30)

    2018-10-23

    Бүгдийг нь хасаач ээ . Үр дүн гархгүй нь тодорхой шүү дээ. Зүгээр хэн нэгний олз болоод өнгөрнө шүү дээ

  • зочин (203.91.118.247)

    2018-10-23

    Уул нь үйлдвэрийн шүүлтүүрийг тавиад утааг бага ч гэсэн бууруулах л байсан юм даа, Тэнэг хүмүүсийн улс төрийг дагаж шүүмжилсээр байгаад болиуллаа даа, Утаа буурсан бол хичнээн хүүхэд ,хөгшид өвчилөхөөс сэргийлж, үхэлээс магадгүй аврах байсан юм даа, Ийм тэнэг учраас л хөгждөг ч үгүй, утаанаасаа ч салж чаддаггүй байгаа юм даа, хордоод үхэж байх даа таарсан амьтад юм даа Одоо тэр 54 тэрбум төгрөг гишүүдийн шоу болоод л өнгөрнө, Хайран юм утаа овоо багасах байсан гэж би бодоод байгаа юм.

  • зочин (202.179.26.88)

    2018-10-23

    дүү нь анх удаа их мөнгө идэх гэж байхад нь ах нар саад шавар болжээ. уурлахаас яахав дээ.

  • zochin (66.181.189.94)

    2018-10-23

    zuv zuv xii demii mung urj yadag yum